Дэлхийн Допингийн Эсрэг Агентлаг (WADA)-аас баталсан 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх хориглосон жагсаалт 2026-ын гол өөрчлөлтүүдийг танилцуулж зарлав.
2026 оны хориглосон жагсаалтын гол өөрчлөлтүүд:
Тамирчид болон тэдний оролцогч хүрээний хүмүүс (entourage) хориглосон бодис, аргыг илүү сайн ойлгох зорилгоор дараах ангиллуудад нэмэлт жишээ, тайлбар оруулсан байна.
Үүнд:
“S1”. Анаболик бодисууд.
“S2”. Пептид дааврууд, өсөлтийн хүчин зүйлүүд, тэдэнтэй төстэй бодисууд болон миметикүүд.
“S4”. Даавар ба бодисын солилцооны модуляторууд.
“S6”. Стимуляторууд.
Салметерол-ын хувьд:
Гүйцэтгэл сайжруулах (эргоген) нөлөөллөөс зайлсхийх зорилгоор
тун хоорондын хугацааг өөрчилсөн.
Хоногт хэрэглэх дээд тун өөрчлөгдөөгүй.
Цус болон цусны бүрэлдэхүүн хэсгийг татан авах (withdrawal) үйлдэлтэй холбоотой илүү дэлгэрэнгүй тайлбарууд нэмэгдсэн.
Нүүрстөрөгчийн дутуу исэл (CO):
Оношилгооны бус зорилгоор хэрэглэхийг хориглосон аргуудын “M1.4”-т оруулсан
Харин:
Нийт гемоглобины массын хэмжилт.
Уушгины диффузийн чадамжийг тодорхойлох зэрэг оношилгооны зорилгоор хэрэглэх нь хориглогдохгүй.
Эсийн бүрэлдэхүүн хэсгүүд:
Цөм, митохондри, рибосом зэрэг органеллүүд.
Хэвийн эс болон генийн өөрчлөлттэй эсийг ашиглахыг хориглосон заалтад нэмэлт тодруулга оруулсан.
Глюкокортикоид:
Удаан ялгаруулалттай (sustained-release) бэлдмэлийн хувьд шимэгдэлт удаан үргэлжилдэг тул угаагдах хугацаа дууссаны дараа ч илрэх боломжтой болохыг
washout хүснэгтэд тодруулсан байна.
| Допингийн хориглох 2026 оны заалтыг (WADA)-аас зарлалаа |
|
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |