УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо, Соёл, спорт, залуучуудын дэд хороо, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам хамтран “Спортоор тогтмол хичээллэе” уриан дор биеийн тамир, спортын салбарын төлөөлөлтэй уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Уулзалт, хэлэлцүүлгийг нээж УИУ-ын гишүүн, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Б.Найдалаа үг хэлж, биеийн тамир, спортын салбар нь хүн амын эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, залуу үеийг эх оронч үзэл, сахилга бат, тэсвэр хатуужлаар хүмүүжүүлэхэд чухал үүрэгтэйг онцлон тэмдэглэлээ.
Тэрбээр Монгол Улсад хөдөлгөөний хомсдол, илүүдэл жин, таргалалт нэмэгдэж буй судалгааны үзүүлэлтүүдийг дурдан, иргэд, ялангуяа хүүхэд, залуучуудын дунд идэвхтэй хөдөлгөөн, спортоор тогтмол хичээллэх соёл, дадлыг хэвшүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байгааг онцолсон юм.
Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд, холбогдох яам, агентлагийн удирдлага, мэргэжилтнүүд, спортын холбоод, клубүүд, дасгалжуулагчид, тамирчдын төлөөлөл, эрдэмтэн, судлаачид оролцож, дараах асуудлуудын хүрээнд санал солилцов.
Үүнд:
Биеийн тамир, спортын салбарын хууль эрх зүйн орчны хэрэгжилт, тулгамдсан асуудал;
Иргэдийн хөдөлгөөний идэвх, эрүүл мэндийг дэмжих бодлого, хөтөлбөрийн уялдаа;
Спортын дэд бүтэц, санхүүжилт, хүний нөөцийн хөгжил;
Хүүхэд, залуучууд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын оролцоог нэмэгдүүлэх боломж;
Мэргэжлийн болон нийтийн биеийн тамир, спортын тогтолцоог боловсронгуй болгох шийдлүүд.
Уулзалт, хэлэлцүүлгийн зорилго нь биеийн тамир, спортын салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашдын бодлого, хууль эрх зүйн орчныг сайжруулах санал, шийдлийг салбарын оролцогч талуудын байр сууринд тулгуурлан тодорхойлоход оршив.
Оролцогчид салбарын бодлого, төлөвлөлтийг шинжлэх ухаанд суурилсан, урт хугацааны зорилготойгоор хэрэгжүүлэх, төр-хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагатайг онцоллоо. Мөн гарсан санал, дүгнэлтийг холбогдох бодлого, хууль тогтоомжид тусган ажиллах нь зүйтэй гэдэгт санал нэгдэв.
Уулзалт, хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн Улсын Их Хурлын холбогдох байнгын болон дэд хороодоор хэлэлцүүлж, цаашдын бодлогын шийдвэр гаргалтад ашиглахаар боллоо.
| “СПОРТООР ТОГТМОЛ ХИЧЭЭЛЛЭЕ” уулзалт, хэлэлцүүлэг болов |
|
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |