Монголын үндэсний бөхийн холбооноос сар бүр уламжлал болгон зохион байгуулдаг сумын цолтон болон бөхчүүдийн 128 дахь удаагийн барилдаанд 576 бөх уран мэх, авхаалж самбаа сорин өрсөлдөв. Тус барилдаанд Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, "Хилчин" спорт хороо, ХЦ-0208 анги, “ Янжка'с Терафи” ХХК-ийн бөх, сумын начин Эрдэнэсүрэнгийн Ганболд гурав дахиа түрүүллээ
Өмнөговь аймгийн Ноён сумын харьяат, “Түвшин Наран” ХХК-ийн бөх, сумын заан Отгонбаатарын Учралбаяр анх удаагаа үзүүрлэв. Гуравт Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, сумын заан О.Дондов шалгарлаа. Тавд Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын харьяат, “Эв Монгол” клубийн бөх, сумын заан Д.Нарантулга, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын харьяат, “Эв Монгол” клубийн бөх, сумын заан Н.Батсуурь нар шалгарав.
Есөд Өмнөговийн заан С.Баярбаатар, Архангайн заан О.Цэрэнпунцаг, Завханы заан Б.Цэнд-Очир, Баян-Өлгийн заан Б.Жарданбек нар үлдэв. "Үнэнч үзэгчдийн нэрэмжит дайчин барилдааны шагнал"-ыг Дорноговь аймгийн Улаанбадрах сумын заан Наранбатын Батсуурьд, "Уран барилдааны шагнал"-ыг сумын заан О.Дондовт улсын заан Ц.Гомбодоржийн охин Орхонсэлэнгэ гардуулан өгөв.
"Цолд ойрхон бөх"-ийн шагналыг сумын заан С.Баярбаатарт аймгийн заан Н.Жамьянсүрэнгийн ач охин, "Янжка'с терафи" ХХК-ийн захирал Д.Янжиндулам нар тус тус гардуулсан юм. Дараагийн барилдаан ирэх долоо хоногийн бямба, ням гарагт “Алтан цом”-ын төлөөх шилдэг найман багийн эхний тойргийн барилдаануудаар үргэлжилнэ.
| Сумын цолтон бөхчүүдийн барилдаанд сумын начин Э.Ганболд түрүүллээ |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |