Монгол Улсын Ерөнхийлөгчийн Биеийн тамир, спортын зөвлөх Ш.Амарсайхан 2025 оны аравдугаар сарын 15-ны өдөр Катар Улсад ажиллаж, тус улсын Спорт, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ясир бин Абдулла бин Ахмед Аль-Жамал-тай уулзаж, хоёр улсын спортын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцохын зэрэгцээ Катар улсын “Aspire Academy”-тай танилцав.
Уулзалтаар талууд спортын салбарт хамтран ажиллах тухай Монгол, Катарын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг ойрын хугацаанд эцэслэн байгуулахаар боллоо. Катар Улсыг гадаадын улс орнуудад сурталчлан таниулах хүрээнд спортын дипломат ажиллагаа явуулж буй туршлагаас суралцах, хоёр улсын үндэсний шигшээ баг, тамирчдын хооронд хамтарсан бэлтгэл болон техникийн ажилтан, багш, дасгалжуулагчдын хооронд мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрийг зохион байгуулах юм.
Хоёр улсын спортын холбоо хооронд хамтын ажиллагааг эхлүүлэх, залуучуудад чиглэсэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг тодорхой асуудлуудаар санал солилцож, хамтран ажиллахаар тохиров. Мөн Зөвлөх Ш.Амарсайхан Катар Улсад ажиллах үеэр дэлхийн хамгийн том спортын академиудын нэг болох Катар Улсын “Aspire Academy”-д зочилж, тус байгууллагын дэд захирал Али Салем Афифа-тай уулзан менежмент, үйл ажиллагаатай нь дэлгэрэнгүй танилцлаа.
| Ш.Амарсайхан Катар Улсын Ясир Бин Абуллатай уулзав |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |