Монголын хөл бөмбөгийн холбоо (МХБХ)-ны Удирдах зөвлөл 2025 оны аравдугаар сарын 8-ны өдөр хуралдаж, байгууллагын үйл ажиллагаатай холбоотой дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Удирдах зөвлөлийн хурлаар, нэгдүгээрт, Төв аймаг дахь Монголын хөл бөмбөгийн бэлтгэлийн төв буюу “Эйрдом”-ын менежментийг “Монголын хөл бөмбөгийн холбоо” ТББ өөрөө хариуцан авч ажиллах асуудлыг хэлэлцэж, үүнтэй холбогдуулан бэлтгэлийн төвийн менежментийг хариуцаж байсан “Хөл бөмбөгийн бэлтгэлийн төв’’ ТББ-ыг татан буулгаж МХБХ менежментийг хариуцахаар боллоо.
Хоёрдугаарт, “Эйрдом”-ыг бие даасан хатуу болон шингэн түлшээр ажиллах халаалтын шинэ зуухыг суурьлуулах ажлыг эхлүүлэхээр болов. Учир нь Төв аймаг дахь Монголын хөл бөмбөгийн бэлтгэлийн төв буюу “Эйрдом” нь одоо цахилгаанаар халдаг системтэй байгаа бөгөөд ачааллын үеэр нэг сарын зардал өндөр байгаа нь алдагдалтай ажиллахад хүргэж байна.
Ийм хатуу болон шингэн түлшээр ажиллах халаалтын шинэ систем ашиглалтад орсноор зардлыг 80-90 хувь буулгахаар болж байгааг Монголын хөл бөмбөгийн холбоо (МХБХ)-ны Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэлээ. Төв аймаг дахь Монголын хөл бөмбөгийн бэлтгэлийн төв буюу “Эйрдом” үүргээ сайн гүйцэтгэсээр ирсэн бөгөөд үйл ажиллагааг шинэ түвшинд гаргах зорилгоор ийнхүү зардлыг багасгах шийдвэрийг гаргажээ.
| Монголын хөл бөмбөгийн холбооны Удирдах зөвлөл хуралдлаа |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |