Итали Улсад 2026 оны хоёрдугаар сард болох Милано–Кортинагийн өвлийн олимпын наадмын хугацаанд дэлхий даяар өрнөж буй зэвсэгт мөргөлдөөнүүдийг зогсоох санаачлагыг НҮБ-д өргөн барих гэж буйгаа Италийн Гадаад хэргийн сайд Антонио Таяни мэдэгдлээ. Энэхүү санаачилга нь эртний Грекийн олимпын наадмаас улбаатай бөгөөд тухайн үед дайтаж буй талууд тамирчдын аюулгүй зорчих нөхцөлийг хангах үүднээс наадам үргэлжлэх хугацаанд зэвсэгт мөргөлдөөнөөс татгалздаг уламжлалтай байжээ.
Гэвч 1896 оноос хойших орчин цагийн олимпын түүхэнд олимпын энхийн түр зогсолт хэрэгжсэн тохиолдол үгүй бөгөөд “Парис 2024” наадмын үеэр ч энэ уриалга биелээгүй юм. Милано–Кортинагийн өвлийн олимп 2026 оны хоёрдугаар сарын 6-22-ны өдрүүдэд зохион байгуулагдна. Антонио Таяни: “Милано–Кортинагийн олимпын хүрээнд бид бүх дайнд, тэр дундаа Украин болон Ойрхи Дорнодын мөргөлдөөнийг хамарсан олимпын эвлэрэл түр гал зогсоох санаачлагыг НҮБ-д өргөн барьж байна. Бид энх тайвны төлөөх итгэл үнэмшилдээ бууж өгөхгүй” гэжээ.
Тэрбээр мөн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын санаачилсан Газын мөргөлдөөнийг зогсоох 20 заалт бүхий төлөвлөгөөг дэмжиж буйгаа илэрхийлэв. Уг төлөвлөгөөний дагуу Израиль болон Хамас талууд өнгөрсөн долоо хоногт шууд бус хэлэлцээ эхлүүлсэн бөгөөд 2023 оны 10-р сараас хойш 67,000 гаруй палестин иргэн амиа алдсан хүнд нөхцөлд хамгийн найдвар төрүүлсэн энхийн санаачилга гэж үзэж байна.
Тэр өдөр Газын дайны хоёр жилийн ой тохиосон бөгөөд Израилийн цэргийн ажиллагааны улмаас үүссэн гамшигт хариу болгон Баруун Европын хэд хэдэн улс Палестины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн бол Италийн Засгийн газар одоогоор энэ алхмыг хийгээгүй байна.
| “МИЛАНО–КОРТИНА 2026” олимпын үеэр дайны гал зогсоохыг уриална |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |