“Бахрейн 2025” Азийн Залуучуудын наадам энэ сарын 22-31-ний өдрүүдэд Бахрейн улсын Манама хотноо зохион байгуулагдана. Тус наадамд өрсөлдөх Монгол Улсын шигшээ баг тамирчдад хүндэтгэл үзүүлэх, үдэн гаргах ёслол өнөөдөр Монголын үндэсний олимпын хорооны өмнөх “Бөртэ Чоно” талбайд боллоо.
Үйл ажиллагаанд Олон улсын олимпын хорооны гишүүн, Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Б.Баттүшиг, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСУХ-ны дарга Э. Билэгт тэргүүтэй албаны төлөөлөл, спорт холбоод, баг тамирчид оролцов.
Азийн Олимпын зөвлөлийн ивээл дор 12 жилийн дараа зохион байгуулагдаж буй тус наадамд Монгол Улс спортын 20 төрлөөр 135 тамирчин хурд хүч авхаалж, самбаагаа сорин өрсөлдөнө. “Бахрейн 2025” Азийн Залуучуудын наадмын Монголын багийн ахлагчааар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд эдийн засаг хөгжлийн сайд Н. Учрал ажиллах бол Монголын багийн тугчаар волейболын тамирчин Цэнд-Очирын Ананд, сагсан бөмбөгийн тамирчин Батбаярын Эмүжин нар сонгогдсон юм.
МҮОХ-ноос тус наадамд оролцох баг тамирчдын бэлтгэл сургуулилт, замын болон байр хоолны зардалд 100 орчим сая төгрөгийн дэмжлэг үзүүлж, наадамд оролцож буй бүх баг тамирчдыг 361 брэндийн 400 гаруй сая төгрөгийн иж бүрэн хувцсаар хангалаа.
Азийн 45 орны 4000 гаруй шилдэг залуу тамирчид цугласан тус наадамд амжилт арвинтай оролцож, Монгол Улсын алтан соёмбот төрийн далбаагаа Бахрейны тэнгэрт олонтоо мандуулахыг хүсэн ерөөе.
| Ц.Ананд, Б.Эмүжин нар Азийн залуучуудын наадмын тугчаар сонгогдлоо |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |