ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б. Баттүшиг, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар сүмо бөхийн 69 дэх ёкозүна, Монгол Улсын гавьяат тамирчин Хакухо М.Даваажаргал болон холимог тулааны спортын төлөөллийг “Олимпик хаус”-т хүлээн авч уулзлаа.
МҮОХ-ноос их аварга Хакухо-г Олон улсын сүмо бөхийн холбооны зөвлөхөөр ажиллаж, энэхүү спортыг дэлхий дахинаа хөгжлүүлэхэд дэмжих, залуу тамирчдыг сургах, сурталчлах чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж буйг онцлон, амжилт хүслээ.
Мөн уулзалтын үеэр 2030 оны залуучуудын олимпын наадмыг Улаанбаатар хотноо зохион байгуулах нэр дэвшигч улс болох асуудлыг МҮОХ-ны гишүүдийн хурлаас дэмжсэн талаар танилцуулж, Азийн залуучуудын наадам зэрэг олон төрөлт спортын томоохон арга хэмжээг эх орондоо зохион байгуулахад хамтран ажиллах талаар санал солилцов.
Хэдхэн хоногийн өмнө дэлхийн аварга тамирчнаа өлгийдэн авсан холимог тулааны спортын төлөөлөл МҮОХ-ны удирдлагуудтай уулзаж, энэхүү спортын хөгжлийн талаар мэдээлэл өгч, олон улсын түвшинд хамтран ажиллах чиглэлүүдийг хэлэлцэв.
Талууд цаашид спортын хөгжлийн бодлогын хүрээнд хамтран ажиллаж, Монголын тамирчдын олон улсын амжилтыг дэмжих, олимпын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр боллоо.
| Хакухо М.Даваажаргал болон холимог тулааныхан “Олимпик хаус” зочиллоо |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |