Монгол Улсын 21 аймаг 330 сум, Улаанбаатар хотын есөн дүүргийн ЕБС-ийн сурагчдыг хамарсан “Мөрөөдлийн гоол–2025” аваргуудаа тодрууллаа. Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор, Монголын Улсын Боловсролын яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Биеийн тамир, спортын улсын хороотой хамтран 21 аймаг, 330 сум, Улаанбаатар хотын 09 дүүргийн ЕБС-ийн сурагчдын дунд 2025 оны есдүгээр сарын 24-ний өдрөөс аравдугаар сарын 3-ны өдрүүдэд үргэлжилсэн “Мөрөөдлийн гоол–2025” энэ жилийн тэмцээнээ амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.
Энэхүү тэмцээн охид, хөвгүүдийн хоёр насны ангиллаар явагдсан бөгөөд аймаг, сум, дүүргүүдээс шалгарсан шилдэг 54 багийн 3500 гаруй сурагчид ур чадвараа дайчлан оролцож, аваргууд тодорлоо. “Мөрөөдлийн гоол–2025” тэмцээний хаалтын арга хэмжээ аравдугаар сарын 3-ны өдөр болж, аварга багууд шагналаа гардан авлаа.
Хаалтын арга хэмжээнд МХБХ-ны ерөнхийлөгч Ц.Анандбазар, Боловсролын сайд П. Наранбаяр, УИХ-ын гишүүн асан Б.Баттөмөр, Боловсролын яамны ТНБД Х.Батжаргал, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны газрын дарга Д.Жаргалсайхан, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Э.Билэгт, Биеийн тамир, Спортын Улсын хорооны Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн мэргэжилтэн Э.Хүрэлчулуун, МХБХ-ны Техникийн захирал Андрес Шифери болон МХБХ-ны хүндэт Элчин сайд Амбассадорууд оролцож баг тамирчиддаа баяр хүргэлээ.
Медаль хүртсэн багууд:
Охид – 13 насны ангилал
1-р байр — Дорнод аймгийн 1-р сургууль
2-р байр — Сонгинохайрхан дүүргийн 107-р сургууль
3-р байр — Баянзүрх дүүргийн 147-р сургууль
4-р байр — Говь-Алтай аймгийн 4-р сургууль
Охид – 15 насны ангилал
1-р байр — Орхон аймгийн 17-р сургууль
2-р байр — Өвөрхангай аймгийн “Олимп” сургууль
3-р байр — Хан-Уул дүүргийн 10-р сургууль
4-р байр — Чингэлтэй дүүргийн 72-р сургууль
Хөвгүүд – 13 насны ангилал
1-р байр — Баянгол дүүргийн 20-р сургууль
2-р байр — Чингэлтэй дүүргийн 24-р сургууль
3-р байр — Баянхонгор аймгийн “Номундалай” сургууль
4-р байр — Ховд аймгийн 1-р сургууль
Хөвгүүд – 15 насны ангилал
1-р байр — Баянзүрх дүүргийн 14-р сургууль
2-р байр — Баянгол дүүргийн “Оюуны Ундраа” цогцолбор сургууль
3-р байр — Дорнод аймгийн Хэрлэн сумын 1-р сургууль.
| Хөл бөмбөгийн “Мөрөөдлийн гоол–2025” аваргуудаа тодрууллаа |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |