МҮБХ-ны “Алтан түнш" байгууллага Өмнөговь аймгийн нэрэмжит Монгол Улсын Их хурлын гишүүн, Эдийн засгийн Байнгийн хорооны дарга Р.Сэддоржийн санаачилгаар зохион байгуулагдсан ахмад бөхчүүдийн барилдаан гурван насны ангиллаар амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Тус барилдааны 55-аас дээш насны ангилалд 32 бөх барилдсанаас Увс аймгийн Тэс сумын харьяат, “Алдартан” дэвжээний бөх, улсын заан Дамирангийн Бумбаяр түрүүллээ. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөх Билэгт” дэвжээний бөх, аймгийн арслан Чойжилын Эрдэнэчулуун үзүүрлэв.
Шөвгийн дөрөвт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын харьяат, Монгол Улсын харцага Н.Саранцогт, Өмнөговь аймгийн Ноён сумын харьяат, аймгийн арслан Ё.Эрдэнэбат нар шалгарлаа. Шөвгийн наймд улсын начин И.Мөнхбаатар, аймгийн арслан Н.Баярмагнай, аймгийн начин Т.Чулуунлхагва, аймгийн начин Н.Батхуяг нар үлдэв.
Дунд нас буюу 50-54 насны ангилалд 40 бөх барилдсанаас Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Ноён Сүлд” ХХК-ий бөх, улсын өсөх идэр начин Мижиддоржын Жамъянпүрэв түрүүүлэв. Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат, “Хүч” спорт хороо, “Дорнод нутаг” дэвжээний бөх, улсын начин Дондогийн Цогзолдорж үзүүрллээ.
Гуравт Тува улсын залуу бөх, Монгуш Орлан шалгарсан бол тавд Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, улсын начин Ц.Цогтжаргал, Баянхонгор аймгийн Галуут сумын харьяат, аймгийн заан Б.Батгэрэл нар үлдлээ.
Харин ахмадын ангиллын 45-49 насны ангилалд хамгийн олон буюу 48 бөх барилдсанаас Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Булганхан” дэвжээний бөх, улсын заан Дашзэвэгийн Баасандорж түрүүллээ.
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, “Хүч” спорт хороо, “Завхан Даян” дэвжээний бөх, улсын харцага Шүхэрийн Уламбаяр үзүүрлэв. Гуравт Увс аймгийн Сагил сумын харьяат, улсын начин Б.Насандэлгэр шалгарсан бол зургаад Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын харьяат, улсын өсөх идэр начин Ц.Лхагвасүрэн, Өмнөговь аймгийн Булган сумын харьяат, улсын начин Б.Сумъяа, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, аймгийн хурц, бадрангуй арслан О.Баярхүү нар үлдлээ.

.jpg)

| Ахмадын барилдаанд Д.Бумбаяр, Д.Баасандорж, М.Жамъянпүрэв нар түрүүллээ |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |