Олон улсын олимпын хорооны “Эв санааны нэгдэл”-ээс “Лос Анжелес 2028” олимпын наадамд оролцох тамирчдад дэмжлэг үзүүлэх, олимпын эрхийн тэмцээнүүдэд оролцох боломжийг нэмэгдүүлэх болон олимпод бэлтгэхэд зориулан тамирчдын тэтгэлэгт хөтөлбөр зарласан билээ.
МҮОХ нь спорт холбоодоос нэр дэвшүүлсэн тамирчны спортын амжилтыг ОУОХ-нд илгээж улмаар ОУОХ нь тухайн олон улсын спорт холбоодтой хамтран судалж үзсэний үндсэн дээр шийдвэр гарч тамирчин, спортын холбоо болон МҮОХ гэсэн гурвалсан гэрээ байгуулаад байна.
Өнөөдөр ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б. Баттүшиг, ерөнхий нарийн бичгийн дарга Э. Бадар- Ууган нар тамирчид болон спорт холбоодын төлөөллийг “Олимпик хаус”-т хүлээж авч уулзан, амжилт хүсэв. “Лос Анжелес 2028” олимпын тэтгэлэгт найман спортын төрлийн 12 тамирчин хамрагдахаар боллоо.
Үүнд:
Чөлөөт бөх- Н. Батбилгүүн, Б. Мөнх-Эрдэнэ, Э. Даваанасан
Жүдо бөх- Л. Энхрийлэн, Л. Анхзаяа
Бокс- Б.Мишээлт, О.Есүгэн
Буудлага- О.Есүгэн
Байт харваа- Б. Урантунгалаг
Таэквондо- Г. Энхбаяр
Дугуй- С. Жамбалжамц
Хүндийг өргөлт- Г.Ануужин
Олимпын тэтгэлэг нь 2025 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэх ба тамирчин олимпын эрхээ авсан тохиолдолд МҮОХ-ноос баталгаажуулснаар 2028 оны наймдугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд үргэлжлэх боломжтой.
Тамирчинд олгох сарын тэтгэлэг ОУОХ-ны гэрээний дагуу 750 ам.доллар байх ба дөрвөн сар тутамд 3000 ам.доллар санхүүжилт авна. Дашрамд дурдахад: “Парис 2024” тэтгэлэгт хөтөлбөрт найман спортын төрөлд 15 тамирчин хамрагдсан бөгөөд есөн тамирчин олимпын эрхээ хүртэж, хөтөлбөрийг 60 хувийн амжилттай дүүргэсэн билээ.
| “ЛОС АНЖЕЛЕС 2028” олимпын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах тамирчдыг зарлав |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |