Итали Улсын Милан–Кортина хотноо зохион байгуулагдах өвлийн олимпын наадам эхлэхэд 128 хоног үлдлээ. Өчигдөр Монголын Үндэсний Олимпын хороо болон “Гоёл Кашмер” ХХК хамтын ажиллагааны гэрээ байгуулж, өвлийн олимпын нээлт, хаалтын арга хэмжээнд баг тамирчдын өмсөх ёслолын хувцсыг бүтээх ажил албан ёсоор эхэллээ.
Хамтын ажиллагааны гэрээ байгуулах ёслолд МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, “Гоёл Кашмер” ХХК-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Б.Ариунаа нар оролцож, гэрээнд гарын үсэг зурав. Тус олимпын наадамд оролцох Монголын баг тамирчдыг нэгдсэн хувцас, хэрэглэлээр хангах компанийг сонгон шалгаруулах, загвар дизайныг батлах ажлын хэсгийг МҮОХ, БТСУХ хамтран өнгөрсөн долдугаар сард байгуулсан билээ.
Энэхүү ажлын хүрээнд МҮОХ-оос ёслолын хувцсыг урлах нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж, ажлын хэсэг болон тамирчдын саналыг харгалзан эцсийн шийдвэрийг гаргасан юм. Олимпын нээлт, хаалтын ёслолын хувцас нь тухайн улсын түүх, соёл, уламжлал, орчин үеийн хөгжлийг харуулдаг онцгой ач холбогдолтой. Энэ удаа Монголын тамирчид үндэсний өв уламжлал, орчин үеийн загварыг хослуулсан ёслолын хувцастайгаар дэлхийн хамгийн том спортын тайзнаа алхах болно.
“Гоёл Кашмер” ХХК нь 2005 онд байгуулагдсан, 200 гаруй ажилтантай үндэсний тэргүүлэх үйлдвэрлэгчдийн нэг юм. Тус компани зуун хувь ноолуур, торгон ноолуур, сарлагийн хөөвөр болон бусад материалаар жилд 300 мянга гаруй сүлжмэлх, нэхмэл, оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 10 гаруй улсад экспортлодог байна.
.jpg)

.jpg)


| “Милан–Кортина 2026” олимпод “Гоёл Кашмер”-ийн хувцсаар гоёно |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |