Хятадын Чиндао хотод болж буй “IJF”-ийн цуврал “Чиндао-2025 Гран при” тэмцээний гурав өдрийн сүүлийн жингийн барилдаанууд хэдхэн цагийн дараа эхлэх гэж байна. Жүдо бөхийн “Чиндао-2025 Гран при” тэмцээнд Монгол Улсаас нийт 15 тамирчин оролцож байгаа. Хоёр өдрийн дараах байдлаар манай жүдочид нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртээд байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 90, -100,+100 кг, эмэгтэйчүүдийн -78, +78 кг-ын жингийн барилдаан явагдаж “Чиндао-2025 Гран при” тэмцээнд өндөрлөнө. Манай улсаас +100 кг, +78 кг-ын жинд бөхчүүд барилдана. Эрэгтэйчүүдийн 90,-100 кг, эмэгтэйчүүдийн -78 кг-ын манай улсаас бөх барилдахгүй.

ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН +100 КГ-ЫН ЖИНД:
Эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд 14 тамирчин байгаа. Манай улсаас ОУХМ Б.Гончигсүрэн “С” хэсгийг тэргүүлэн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт хэсгийн аваргын төлөөх барилдааныг Бахрейн, Хятадын бөхчүүдийн хэн ялсантай хийнэ. Энэ жингийн “D” хэсгийн нэгдүгээр тойрогт ОУХМ О.Цэцэнцэнгэл, Хятадын Houding WEI-тэй барилдана. Хэрэв түүнийг ялах юм бол “D” хэсгийн аваргын төлөөх барилдааныг Өмнөд Солонгос, Тайванийн бөхчүүдийн хэн ялсантай хийнэ.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН +78 КГ-ЫН ЖИНД:
Эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд 12 тамирчин байгаа. Манай улсаас ОУХМ А.Адъяасүрэн “В” хэсгийн нэгдүгээр тойрогт Тайванийн Sin-Yi YU-тэй барилдана. Хэрэв түүнийг буулган авч чадвал хэсгийн аваргын төлөөх барилдааныг Хятадын “Залуу од” Jinesinuer AYIMAN-тай хийнэ. Энэ жингийн “С” хэсгийн нэгдүгээр тойрогт ОУХМ Д.Номинзул, Хятадын залуу тамирчин Xiaohan SHANG-тай барилдана. Хэрэв түүнийг ялж чадах юм бол хэсгийн аваргын төлөөх барилдааныг Францын Lea FONTAINE-тай хийх боломж гарна.
| Жүдо бөхийн “Чиндао-2025 Гран при” тэмцээний гурав өдрийн барилдаан болно |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |