“ЮНЕСКО”-гийн Спортод допинг хэрэглэхийн эсрэг олон улсын конвенци, Дэлхийн допингийн эсрэг дүрэм, олон улсын стандартуудыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар 2022 онд “Дүрэм батлах тухай” 376 дугаар тогтоолоор “Допингийн эсрэг үндэсний дүрэм”-ийг батлан хэрэгжүүлж байна.
“Допингийн эсрэг үндэсний дүрэм”-ийн 10 дугаар зүйлийн 10.63 дахь хэсэгт “Эрх нь хасагдсан, түр түдгэлзүүлсэн шийтгэл авсан тамирчин бусад этгээдийг Дэлхийн допингийн эсрэг дүрэмд гарын үсэг зурагч аливаа тал, түүний гишүүн клуб болон бусад байгууллагаас зохион байгуулсан аливаа зэрэглэлийн тэмцээн, үйл ажиллагаа, (албан ёсны сургалтуудаас бусад), эсхүл аливаа мэргэжлийн лиг, олон улсын болон үндэсний зэрэглэлийн тэмцээн, наадам, Засгийн газрын оролцоотойгоор зохион байгуулагдах өндөр зэрэглэлийн болон үндэсний хэмжээний аливаа спортын үйл ажиллагаанд оролцохыг хориглоно” гэж заасан.
Гэтэл олон улсын болон үндэсний дүрмийн зөрчил гарган шийтгэл авсан тамирчид өөр холбооноос зохион байгуулсан тэмцээнд оролцдог, өөр спортын холбооны удирдлагад ажилладаг, зөрчил гаргасан тамирчин дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж, эцсийн шийдвэр гараагүй байхад олон улсын болон дотоодын тэмцээн, бусад үйл ажиллагаанд оролцох зэргээр дүрмийн зөрчил гарсаар байна. Эдгээр дүрмийн зөрчил нь спортоор хичээллэгч хүүхэд, залуучууд, тамирчдад дүрмийн бус, ёс зүйн буруу үлгэр дууриалал болох, олон нийтэд сөрөг ойлголт өгөх, тамирчдын цаашдын спортын замнал зэрэгт тус тус сөрөг үр дагавар дагуулж байна.
Иймд спортын тэмцээн, наадам, аливаа үйл ажиллагаандаа Дэлхийн допингийн эсрэг дүрэм, олон улсын стандарт, Допингийн эсрэг үндэсний дүрмийг чанд мөрдөх, эрх нь хасагдсан, түр түдгэлзүүлсэн шийтгэл авсан тамирчны талаарх мэдээллийг тухайн Олон улсын спортын холбоо, Допингийн эсрэг үндэсний байгууллага зэрэг эрх бүхий холбогдох байгууллагаас тодруулж байхыг Спортын холбоодуудад анхааруулъя.
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН УЛСЫН ХОРОО
| МЭДЭГДЭЛ |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |