Хятадын Жянсу мужийн Жяньинь хотноо есдүгээр сарын 18-22-ны өдрүүдэд гурав дахь удаагийн уламжлалт спортын олон улсын наадам боллоо. Тус наадмын хүрээнд болсон вейчигийн төрөлд Монгол Улсаа төлөөлөн “Монголын хүүхэд, залуучуудын Го даамын” холбооноос гурван тамирчин амжилттай оролцоод ирлээ.
Манай багийг ахалж оролцсон:
Ц. Хатанбаатар – 2-р дан
Б. Мэндсайхан – 2-р дан
А. Энхжин – 1-р кюү
Энэхүү тэмцээнд нийт 100 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон байна. Тус наадамд оролцсон орны тоо, тамирчдын бүрэлдэхүүн нь өргөн байлаа.
БНХАУ – 50 тамирчин
Өмнөд Солонгос– 3 тамирчин
Вьетнам – 3 тамирчин
Монгол – 3 тамирчин
Малайз – 3 тамирчин
Макао – 5 тамирчин
Румын – 5 тамирчин
Тайвань – 10 тамирчин
Хонконг – 6 тамирчин
Тайланд – 3 тамирчин
Сингапур – 5 тамирчин
ОХУ– 3 тамирчин оролцжээ.
Тэмцээн эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрөл гэсэн хоёр ангиллаар өрнөж, вейчи хамгийн өндөр түвшинд хөгжсөн улс орнуудаас шилдэг тамирчид оролцсоноор тэмцээний чансаа улам өндөр болжээ.
Манай тамирчдын хувьд олон улсын нэр хүндтэй, өрсөлдөөнтэй тэмцээнд хүч үзэж, шинэ туршлага хуримтлуулсан нь чухал амжилт байлаа. Энэхүү боломжийг Хятадын Вейчигийн холбооны хамт олонд манай тамирчдад олгож, халуун дотноор хүлээн авч, хамтран оролцуулах нөхцөлийг бүрдүүлсэн байна.
.jpg)


| Манай го даамын гурван тамирчин вейчигийн төрөлд өрсөлджээ |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |