“Милано-Кортина 2026” өвлийн олимпын наадамд “Төвийг сахисан бие даасан тамирчид” “Парис 2024”-ийн адил нөхцлөөр оролцоно. Олон улсын олимпын хорооны Гүйцэтгэх зөвлөл (IOC EB) Миланд хийсэн хурлынхаа үеэр “Парис-2024” наадамд оролцсон туршлагад үндэслэн, Орос болон Беларусийн пасспорт эзэмшигч тамирчдыг “Төвийг сахисан бие даасан тамирчин” (AIN) статусаар “Милано-Кортина-2026” өвлийн олимпын наадамд оролцуулах шийдвэрийг гаргалаа.
“Парис 2024” наадамд нийт арван спортын төрлөөр ОХУ, Беларусийн пасспорт эзэмшигч 32 тамирчин “AIN” статусаар оролцож, талбай дээр болон гадна талд ямар нэгэн зөрчил гараагүй нь уг туршлагыг баталгаажуулсан юм.
Шаардлага ба шалгуур:
“AIN” статустай болох тамирчдад дараах хатуу шаардлагууд үйлчилнэ. Орос болон Беларусийн пасспорттой зөвхөн ганцаарчилсан төрлийн тамирчид оролцоно, багийн төрөл зөвшөөрөгдөхгүй. Дайныг илт дэмжсэн тамирчид болон дэмжигч багийн гишүүд олимпод орох эрхгүй.
Цэргийн болон аюулгүй байдлын байгууллагатай гэрээтэй тамирчид, дэмжигч багийн гишүүд олимпод орох эрхгүй. “AIN” бүх тамирчид, бусад тамирчдын адил Олимпын бүх дүрэм, ялангуяа допингийн эсрэг шаардлагыг мөрдөх ёстой. Бүх тамирчид Олимпын Хартын “Энх тайвны эрхэм зорилгыг” хүндэтгэх тухай амлалтыг багтаасан оролцох нөхцөлийн баримтад гарын үсэг зурна.
Шалгаруулалт ба хяналт:
“AIN Eligibility Review Panel” (AINERP) хэмээх гурван гишүүнтэй хороо байгуулагдана. Үүнд: Николь Хувертсз, ОУОХ-ын гишүүн, Хорооны дарга Пау Гасоль, ОУОХ-ын Ёс зүйн комиссын гишүүн, тамирчдын төлөөлөл, Ватанабэ Моринари, Олон улсын спортын холбооны төлөөлөл, “AINERP” нь тамирчдын эрхийг шалгаж, урилга олгох ба оролцогчдын үйл ажиллагааг тогтмол хянаж, Олимпынхарти болон оролцох нөхцлийн зөрчил илэрвэл ОУОХ-ын сахилгын комисст шилжүүлнэ.
Ёслолын журам:
“AIN” статустай тамирчид өөрийн улсын далбаа, үггүй тусгайлан бүтээгдсэн төрийн дууллаар төлөөлөгдөнө. “Парис-2024”-д ашиглагдсан уг далбаа, дууллыг дахин хэрэглэх юм.Тэдний хүртсэн медаль улс орнуудын албан ёсны медалийн хүснэгтэд орохгүй. Нээлтийн ёслолд “AIN” багийн жагсаалд алхахгүй, харин тэдэнд тусгай боломж олгогдоно. Хаалтын ёслолд оролцуулах асуудлыг тоглолтын үеэр шийдвэрлэнэ. ОУОХ энэхүү шийдвэрээрээ спортын шударга ёс, олимпын үнэт зүйлсийг хадгалах, улс төрөөс ангид оролцооны зарчмыг дахин нотолж байна.
| “Милано-Кортина 2026”-д ОХУ-ын төвийг сахисан бие даасан тамирчид оролцоно |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |