Спортын төв ордны “А” зааланд өнөөдөр Хятадын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Бугат, Баяннуур гэсэн хоёр хотноо есдүгээр сарын 22-28-ны өдрүүдэд болох олон улсын хүүхдийн спортын XI наадамд оролцох Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслол болов. Ёслолд ССАЖЗЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Жаргалсайхан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ш.Амарсайхан, БТСУХ-ны Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ж.Баасансүрэн нар оролцож, баг тамирчдад хүслээ.
Түүнчлэн Монгол Улсын төрийн далбааг сагсан бөмбөгийн ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Олон улсын хүүхдийн спортын наадмын аварга Ч.Соёмбосүлдэд, Олон улсын хүүхдийн спортын наадмын тугийг чөлөөт бөхийн Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, Олон улсын хүүхдийн спортын наадмын аварга Б.Ариунзулд гардуулав.
Энэ үеэр Д.Жаргалсайхан дарга хэлсэн үгэндээ “Спортын төрөл бүртээ амжилттай оролцож, төрийн далбаагаа олонтоо мандуулж, төрийн дуулалаа олонтоо эгшиглүүлж, өөртөө итгэлтэй, зоригтой, хүчтэй байж, боломжоо бүрэн ашиглаарай” хэмээн захилаа. Тус наадамд Монгол улсаас спортын есөн төрөлд 21 дасгалжуулагчийн удирдлага дор 152 тамирчин өрсөлдөх ба зургаан шүүгч, гурван эмч, таван штабын ажилтан хамрагдах юм.
Олон улсын хүүхдийн спортын наадам 2009 онд анх Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод болж байсан бол удаах нь 2011 онд ОХУ-ын Буриадын Улаан-Үд хот, 2013 онд Монгол Улс, 2014 онд Хятадын ӨМӨЗО-ны Хөх хот, 2015 онд ОХУ-ын Буриадын Улаан-Үд хот, 2017 онд Монгол Улсад, 2018 онд Хятадын ӨМӨЗО-ны Ордос хот, 2019 онд ОХУ-ын Чита, 2023 онд Улаанбаатар хотод болж байв.
Уг наадамд жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Л.Энхрийлэн, хүрэл медальт Л.Отгонбаатар, чөлөөт бөхийн залуучуудын олимпын аварга Б.Батцэцэг, өсвөрийн ДАШТ-ий хүрэл медальт, Б.Хонгорзул, боксын ДАШТ-ий хүрэл медальт Э.Цэндбаатар, Б.Мишээлт зэрэг шилдэг тамирчин өсвөр насандаа оролцож байлаа.
| Олон улсын хүүхдийн XI наадамд Монголоос 125 тамирчин оролцоно |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |