МУГТ Төмөр-Очирын Тулга чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой медальтан боллоо. Түүнийг бид 2021 онд Дэлхийн аваргын хүрэл медаль хүртэж байсныг мэдэх билээ. Тэгвэл энэ жил мөнгө болгон ахиулж, сайхан барилдааныг үзэгчдэдээ хүргэлээ. Аргагүй үзэгчид ч чөлөөт бөхчүүдийн барилдаанаас түүнийг сонгон үздэг болоод удаж буй.
Тэрбээр "Ерөнхий дөө миний барилдааны давуу тал, онцлог гэвэл сугадсан, золгосон барилдаанаас үргэлжилдэг. Анх 2009 онд бөхийн секцэнд орохдоо тонгорох мэхийг хийдэг хүүхэд байлаа.
Тэр багын мэдрэмжээ олон бэлтгэлийн давтамжаар улам баталгаажуулан тонгорох, гарт эргэх мэхийг дархан мэх болгон хийж гаршуулахыг хичээж байгаа" хэмээн ярьсан байдаг.

Үзэгчид санаж буй байх АНУ-д болсон Дэлхийн цомд тэр тун гарамгай барилдаж амжилт үзүүлж, илүүрхэн ялсан. Багаасаа л барилдах дуртай байсан түүний амжилт 2009 оны Сонгинохайрхан дүүргийн Аварга шалгаруулах тэмцээнээс эхэлжээ. Ингээд барилдах дуртай хүүгээ аав нь дэмжин, мэргэжлийн багш нарт шавь оруулснаар тууштай бэлтгэл хийж, өсвөрийн Улсын аварга шалгаруулах тэмцээн, өсвөрийн Азийн аварга шалгаруулах тэмцээн гэж явсаар, 2016, 2017 оны насанд хүрэгчдийн УАШТ-ий 57, 61 кг-д мөнгө, хүрэл медаль хүртсэнээр амжилтаа зарлаж эхэлсэн.
Арав гаруй жил тууштай барилдаж, олон хүчтэй өрсөлдөгчдийг унагааж, заримд нь ялагдаж, унахдаа барилдааныхаа алдааг дараагийн дэвжээн дээрээ илүү сайжруулж, урамтайхан ахисаар өнөөдөрт иржээ. Одоо олимп гэх том алхам буй.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нэгэнтээ мандаад эхэлсэн том тамирчинд олимпд амжилт үзүүлэх мөрөөдөл үргэлж л дотор нь асаж, өдөр бүр бэлтгэлийн зааланд зогсоход хүргэдэг болов уу. Ганц үүнд ч биш ер нэгэн төрөл сонгож, спортоор хичээллэсэн л бол тасралтгүй бэлтгэлтэй байж л аль ч тэмцээнд амжилттай оролцоно. Үүний нэгэн том төлөөлөл, жишээ нь тэр юм.
Өнөө жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтын төлөө өрсөлдөхөд зарим үзэгчид "Хариугүй алт авахын даваан дээр" гэх нь ч бий юм. Дэлхийн аваргын мөнгөн медаль том шүү. Энэ амжилтыг үзүүлэхийн төлөө тэр хэчнээн их хөдөлмөр, хөлс гаргасан бол.
Хамгийн гол нь өдөр өдрөөр, жил жилээр ахиж байна гэдэг гарцаагүй том амжилтын эхлэл. Түүнд дахин баяр хүргэе.



| ДЭЛХИЙН АВАРГЫН ХОШОЙ МЕДАЛЬТАН БОЛСОНД БАЯР ХҮРГЭЕ ЭЭ, Т.ТУЛГА АА |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |