Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд зохион байгуулагдах “Бүх нийтийн гүйлт-2025” арга хэмжээ есдүгээр сарын 20-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно.
Гүйлтэнд хамт олон, найз нөхөд, сургууль, ангиараа оролцох сонирхолтой бол нэгдсэн журмаар бүртгүүлж энгэрийн дугаараа хүргүүлэн авах боломжтой. Гүйлт 10 км, 21 км, 42 км зайн, энгийн болон пара төрөлд оролцогч эрэгтэй, эмэгтэй эхний гурван байр медаль, өргөмжлөл, ивээн тэтгэгчдийн шагналтай.
Харин 5 км-ийн уралдаан бүх нийтийн гүйлт нь насны ангилалгүй бөгөөд эхний 10 байрт медаль, өргөмжлөл, ивээн тэтгэгчдийн шагнал олгоно. “Итгэл, найдвар, боломж” марафоны бүх зай төрөлд оролцсон хүн бүрт гүйлтийн финишер медаль, батламж гардуулна.
Мөн 21 км болон 42 км зайн оролцогч нарын бүртгэлийн хураамжинд эд зүйлсээ хийж хадгалуулах уут, марафоны цамц нэмэлт төлбөргүй багтсан болно. Оюутан 5 км гүйлтэд оролцсон эрэгтэй, эмэгтэй эхний 10 байрт медаль батламж, ивээн тэтгэгчийн шагналтай.
Эрүүл мэндийн өдөрлөг бүх нийтийн гүйлтийн үеэр “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн усан оргилууртай талбайд олон нийтийг эрүүл мэндийн дадалд уриалах өдөрлөг зохион байгуулна. Уг өдөрлөгт нийтийн биеийн тамирыг дэмжих болон иргэдийн зөв зохистой хооллолтын мэдээлэл өгөх зорилгоор фитнесс, спиннинг, шугаман бүжиг, иог, гар дээр суниалт, гийр болон бусад чиглэлийн танилцуулах үйл ажиллагаа явагдана.
“Марафоны экспо” энэхүү үйл ажиллагаа нь марафонд оролцогчид, олон нийтэд тус гүйлтийн арга хэмжээг таниулахаас гадна хөгжлийн бэрхшээлийн талаар нийгэм дэх ойлголт, хүмүүсийн хандлагыг өөрчлөх, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмшүүлэх, нийгмийн харилцааг нь спортоор дамжуулан нэмэгдүүлэх зорилготой. Экспо есдүгээр сарын 17-19-ний өдрүүдэд болно.
| “Бүх нийтийн гүйлт-2025” есдүгээр сарын 20-ны өдөр болно |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |