Англи Улсын Ливерпүүл хотноо 2025 оны есдүгээр сарын 4–14-ний өдрүүдэд болсон боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд ОУХМ Л.Алтанцэцэг хүрэл медаль хүртэв. Л.Алтанцэцэгийн туулсан замыг харахад зүгээр нэг спортын амжилт биш, харин тэсвэр хатуужил, сэтгэлийн хүч, үнэнчийн үлгэр жишээ юм.
Тэрбээр авто ослын дараа буцаад эргэн боксын спортдоо ирж чадсан нь өөрөө том ялалт байсан. 2023 онд Монголын эмэгтэйчүүдийн боксын түүхэнд анх удаа ДАШТ-ий финалд гарсан нь түүхэн мөч болсон. Олимпын эрхийн өмнөх бэртлээ үл харгалзан дүү нартаа зам тавьж өгсөн нь спортын ёс зүй, хүн чанарын илэрхийлэл байлаа.

Одоо 2025 онд дахин дэлхийн дэвжээнээс медаль хүртэж байгаа нь түүний хатуу чанга зүрх сэтгэл, олон жилийн хөдөлмөрийн үр шим. Дорнод аймгийн бүсгүй Л.Алтанцэцэг үнэхээр Монголын эмэгтэй боксчдын шинэ үеийг нээсэн, залуу тамирчдад үлгэр жишээ болсон тамирчин билээ.
Энэ агуу тамирчныг өдий зэрэгт хүрэхэд багш, дасгалжуулагчид болон Монголын боксын холбооны үе үеийн удирдлагуудын зүтгэл, дэмжлэг онцгой үүрэгтэй билээ. Түүний анхны багш болох “Талын бүргэд” клубийн дасгалжуулагч Т.Эрдэнэбаяр, “Талын бүргэд” клубийн зөвлөх дасгалжуулагч, МУГД Ё.Төмөрбатаа, “ОБЕГ”-ын харьяа “Аврагч” спорт хороон боксын дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Энхтөр, О.Батхүү, Ж.Еркин, гадаад мэргэжилтэн Рубин Пинеро Санчез нартаа тусгайлан талархал илэрхийлье.
Мөн үе үеийн удирдлагуудын төлөөлөл, одоогийн ерөнхийлөгч М.Баянмөнх танд, Монголын боксын холбооны нарийн бичгийн дарга Ц.Батнасан танд баяр хүргэе. 2023 оны эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараа хоёр өрөө байр бэлэглэн энэхүү агуу тамирчинд урам хайрласан тухайн үеийн холбооны ерөнхийлөгч Х.Нямбаатар танд гүн талархал илэрхийлье.
Түүнчлэн “ОБЕГ”-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, бригадын генерал М. Энх- Амар, “Аврагч” БТТСХ 120-р ангийн дарга дэд хурандаа П. Бүрэнтөгс танд баяр хүргэе. Мөн эцэст нь, түүнийг өдий хэмжээнд хүргэж өсгөн хүмүүжүүлсэн аав, ээжид нь чин сэтгэлийн талархал илэрхийлье.
| Л.Алтанцэцэг боксын дэлхийн аваргын хос медальтан боллоо |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |