ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг Өмнөд Солонгосын Люж чарганы холбооны удирдах зөвлөлийн гишүүн Шин Сунсик тэргүүтэй төлөөлөгчдийг “Олимп хаус”-д хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр ерөнхийлөгч Б.Баттүшиг МҮОХ-ноос өвлийн спортыг түгээн дэлгэрүүлэх, тэр дундаа люж чарга, кёрлинг, бобслэй зэрэг шинэ тутам хөгжиж буй спортуудыг хөгжүүлэхэд баримталж буй бодлогоо танилцуулав. Мөн Монголын люж чарганы холбооны үйл ажиллагааг дэмжиж хамтран ажиллахыг уриаллаа.
Ноён Шин Сунсикийн хувьд Монгол хүүхэд, залуусыг люж чарганы спортод амжилт үзүүлэх бүрэн боломжтой гэдгийг онцлоод арваннэгдүгээр сард БНСУ-ын Пёнчан хотод явагдах Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монгол Улсын өсвөрийн хоёр тамирчныг дэмжиж байгаагаа мэдэгдэв.
Энэ нь Монголчуудын хувьд энэ төрлөөр олон улсын хэмжээнд өрсөлдөх анхны тохиолдол болох билээ. Люж чарга нь 1964 оноос хойш өвлийн олимпын хөтөлбөрт багтсан. Монголын люж чарганы спортын холбоо нь 2018 онд байгуулагдсан бөгөөд 2023 онд МҮОХ-ны гишүүнээр элссэн юм.
| МҮОХ-ны Б.Баттүшиг Солонгосын Люж чарганы холбооны төлөөлөлтэй уулзав |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |