Олон улсын олимпын хорооны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг “Бахрейн-2025” Азийн залуучуудын наадамд оролцох зарим спорт холбоодыг хүлээн авч уулзаж байгаа билээ. Монголын хүндийг өргөлтийн холбоо, Монголын жюү жицүгийн холбооны удирдлагуудыг хүлээн авч уулзан тамирчдын байр хоол, замын зардалд дэмжлэг үзүүллээ.
Уулзалтын үеэр Жюү жицүгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга О. Болд-Эрдэнэ: “Юуны өмнө өнгөрсөн наймдугаар сард БНХАУ-ын Чендү хотноо зохион байгуулагдсан дэлхийн спортын наадамд оролцсон Монгол Улсын баг тамирчдыг иж бүрэн хувцсаар хангаж, тэмцээн уралдаанд оролцоход бүхий л талаар дэмжин ажилладаг МҮОХ-ны удирдлагууд болон хамт олонд талархал илэрхийлье.
Мөн “Бахрейн 2025” Азийн залуучуудын наадамд оролцох баг тамирчдыг дэмжин, давалгаа эхлүүлж байгаад баяртай байна. Азийн 45 орны 4000 гаруй шилдэг тамирчин өрсөлдөх энэхүү чухал наадамд манай холбоо ач холбогдол өгч, амжилттай оролцох зорилготой байна” гэв. “Бахрейн 2025” Азийн залуучуудын III наадамд Монголын жюү жицүгийн холбооноос 18, Хүндийг өргөлтийн холбоо 12 тамирчин оролцуулахаар бэлтгэл сургуулилалтаа базааж байна.
| Жюү жицүгийн тамирчид Азийн залуучуудын наадамд өргөн бүрэлдэхүүнтэй оролцоно |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |