Хятадын нийслэл Бээжин хотноо Зүүн Азийн олимпын хороодын “ЗАОХ” 43 дахь удаагийн хуралдаан болж цаашид хийх үйл ажиллагааны төлөвлөгөө, Эмнэлгийн хороо, Спортын хорооны үйл ажиллагааны тайланг тус тус хэлэлцэв. Тайлант хугацаанд 2023- 2027 оны хөгжлийн хөтөлбөрийн дагуу үшү болон ширээний теннисний төрөлд Залуу тамирчдын цугларалт болон Эмнэлгийн хорооны сургалт семинарыг амжилттай зохион байгуулсан байна.
Манай улсаас нийт зургаан тамирчин, хоёр дасгалжуулагчийн хамтаар тамирчдын цугларалтад оролцож, бэлтгэл сургуулилалт, соёлын хөтөлбөрт хамрагдсанаас гадна тус спорт өндөр хөгжсөн орны тамирчидтай туршлага солилцож, харилцаа холбоо тогтоосон нь үр дүнтэй байсан талаар мэдээллэв.
ЗАОХ-доос тус үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэх, оролцогч тамирчдын тоог нэмэгдүүлэх мөн өвлийн спортын төрөлд өндөр зэрэглэлийн дасгалжуулагчийн удирдлага дор сургалтад хамруулах төлөвлөгөө баталлаа.ЗАОХ-дын Эмнэлгийн хорооноос тайлан танилцуулж улмаар залуу тамирчдыг зөвхөн амжилт үзүүлэхийг шаардах бус тэдний эрүүл мэндийг онцгойлон анхаарч насанд нь тохирсон бэлтгэл сургуулилалт хийлгэх нь чухал гэлээ.
Мөн шим тэжээлтэй хоол хүнс хэрэглүүлэх мөн сэтгэл зүй, спортын бэртэл гэмтлээс урьдчилан сэргийлэх зэрэг чиглэлээр багш дасгалжуулагч болон тамирчдад дэмжлэг үзүүлэгч хүн бүр тэр дундаа гэр бүлийн гишүүд ч мөн тодорхой мэдлэгтэй байх шаардлагатай талаар танилцуулав. Тус хуралдаанд ЗАОХ-ын зөвлөлийн гишүүн, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч. Наранбаатар оролцлоо.
| Зүүн Азийн олимпын хороодын ээлжит хурал боллоо |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |