МҮОХ-оос Азийн 45 орны 14-17 насны шилдэг залуучууд чуулах “Бахрейн 2025” Азийн залуучуудын III наадамд эх орноо төлөөлөн оролцох спорт холбоодын төлөөллийг хүлээн авч уулзаж байгаа билээ. Өнөөдөр ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б. Баттүшиг тус наадамд оролцох Монголын хөнгөн атлетикийн холбоо болон Монголын жүдо бөхийн холбооны удирдлагуудыг хүлээн авч уулзан, санал сэтгэгдэлийг нь сонслоо.
Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б. Батгэрэл хэлэхдээ: “Азийн залуучуудын олимп гэж нэрлэгдэх тус наадамд бусад орнууд өндөр ач холбогдол өгч төр засгаас нь дэмжиж оролцдог. Өсвөр, залуучуудыг дэмжихгүйгээр цаашид мэргэжлийн тамирчин бэлтгэх хэцүү. Манай улсын тухайд өсвөрийн шигшээ баг байхгүй учраас тамирчид тэмцээний зардал мөнгөө өөрсдөө хариуцаж явдаг нь хүндрэлтэй талаар дурьдаад, энэ талаар төр засаг, яамд болон холбогдох байгууллагуудыг анхааралдаа авахыг хүслээ”.
МҮОХ-ны зүгээс “Бахрейн 2025” Азийн залуучуудын наадамд оролцох бүх баг тамирчдад БНХАУ-ын 361 брэндийн иж бүрэн хувцас олгох юм. Мөн тамирчдын бэлтгэл сургуулилалтад зориулж Монголын хөнгөн атлетикийн холбоо, Монголын жүдо бөхийн холбоонд мөнгөн дэмжлэг олгохоор болов. Ойрын өдрүүдэд тус наадамд оролцох жюү жицү, хүндийг өргөлт, ширээний теннис болон гольфийн спорт холбоодын төлөөллийг хүлээн авахаар төлөвлөж байна.
| Хөнгөн атлетик болон жүдо бөхийн холбоодын төлөөллийг хүлээн авч уулзав |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |