Азийн хөл бөмбөгийн холбоо, МХБХ-ны элит туслах шүүгч Ө.Батцэцэг Азийн эмэгтэйчүүдийн аваргуудын лигийн урьдчилсан шатны “D” хэсгийн тоглолтуудад шүүгчээр ажиллалаа. “T” хэсэгт Лаосын “Мастер 7”, БНАСАУ-ын “Наегохианг”, Тайванийн “Каошиун Аттакерс”, Бутаны “Ар Ти Си” клубүүд өрсөлдсөн бөгөөд Ө.Батцэцэг хоёр тоглолтод туслах шүүгчээр томилогдон ажиллав.
Тэрбээр 2024 онд мөн энэ тэмцээний урьдчилсан шатны тоглолтуудад ажиллаж байсан юм. Хэдий урьдчилсан шат ч гэлээ аваргуудын лиг нь манай тивийн клубүүдийн түвшний хамгийн том тэмцээн тул өндөр зэрэглэлийн шүүгч нар ажилладаг. Тус хэсгийн тоглолтуудыг БНХАУ, Энэтхэг, Тайланд, Вьетнам, Монгол улсын элит шүүгч нар "D" хэсгийн тоглолтуудыг дэнсэлсэн байна.

Сонирхуулахад "D" хэсэгт томилогдсон туслах шүүгч нар өмнө нь 17 хүртэлх насны ДАШТ дээр ажиллаж байсан гэхээр Монгол шүүгчийг хэрхэн өндрөөр үнэлсэн нь харагдана. Ө.Батцэцэг энэ тэмцээнээс өмнө Азийн “U20” хүртэлх насны охидын АШТ-ий урьдчилсан шатанд ажиллаад байсан юм. Тивийн хэмжээний тэмцээнүүд дээр тогтмол ажиллаж байгаа шүүгч билээ.
| Ө.Батцэцэг шүүгч хөл бөмбөгийн Азийн аваргуудын лигт ажиллав |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |