Боловсролын яам болон Монголын хөл бөмбөгийн холбоо (МХБХ) хамтран ЕБС-ийн хүүхдүүдийн дунд “Мөрөөдлийн гоол” тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Тус тэмцээний хүрээнд Боловсролын сайд П.Наранбаяр, МХБХ-ны ерөнхийлөгч Ц.Анандбазар нар уулзаж, бэлтгэл ажил болоод цаашдын хамтын ажиллагааныхаа талаар ярилцлаа.
Боловсролын сайд П.Наранбаяр “Хүүхдийг эрүүл, зөв хүмүүжилтэй иргэн болгож төлөвшүүлэхэд төдийгүй нийтийн биеийн тамирын хөгжилд энэхүү тэмцээн чухал нөлөө үзүүлнэ” хэмээн онцоллоо. Мөн МХБХ-ны ерөнхийлөгч Ц.Анандбазар “Хөл бөмбөгөөр дамжуулан хүүхдүүд багаар ажиллах, хамтран сэтгэх, нэг зорилгын төлөө нэгдэн тоглох чадварыг суралцана” гэлээ.
Тус тэмцээн 21 аймаг, 330 сумын ЕБС-уудыг хамарсан өргөн цар хүрээтэй охид, хөвгүүдийн хоёр насны ангиллаар явагдахаар бэлтгэл бүрэн хангагдаад байна. Цаашид Олон улсын хөл бөмбөгийн холбоо /FIFA/ -ны санхүүжилтээр хүүхэд залууст зориулсан дэлхийн жишигт нийцсэн 11 хөл бөмбөгийн талбайг нийслэл орон нутагт байгуулах ажил дээр хамтрахаар боллоо.
| Боловсролын сайд П.Наранбаяр, МХБХ-ын ерөнхийлөгч Ц.Анандбазартай уулзлаа |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |