ССАЖЗЯ-ны сайд Ч.Ундрам Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Биеийн тамир, спортын Улсын хороо, мөн Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв, нийслэл, дүүргийн биеийн тамир, спортын байгууллагуудын удирдлагуудтай өчигдөр 2025 оны есдүгээр сарын 2-ны өдөр уулзав.
.jpg)
Уулзалтын үеэр биеийн тамир, спортын салбарт баримтлах яамны стратеги, бодлогыг танилцуулж, Биеийн тамир, спортын улсын хороо болон холбогдох байгууллагуудаас тавьсан асуудлуудыг сонсож, шийдвэрлэх боломж, гарцыг хамтдаа ярилцсан байна. Түүнчлэн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр холбогдох албан тушаалтнуудад тодорхой үүрэг, чиглэл өглөө.
Монгол Улсын олимп, паралимпын наадамд бэлтгэж буй Үндэсний шигшээ багийн 300 орчим тамирчин өдөр тутмын бэлтгэл сургуулилалтаа Спортын төв ордонд хийж, спортын анагаах ухааны үйлчилгээ, эмчилгээнд хамрагдаж байгаа билээ. Энэхүү Спортын төв ордон нь 1958 онд БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар ашиглалтад орж, өдгөө 67 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа нь манай тамирчдын бэлтгэл сургуулилалтын гол төв хэвээр байна.
.jpg)
2028 онд АНУ-д зохион байгуулагдах “Лос-Анжелес-2028” зуны олимп, паралимпын наадамд Үндэсний шигшээ багийг өндөр түвшинд бэлтгэн оролцуулахын тулд тамирчдын бэлтгэлийн орчин нөхцөлийг сайжруулах, шаардлагатай арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхийг Биеийн тамир, спортын Улсын хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Билэгтэд даалгалаа.
| ССАЖЗЯ-ны сайд Ч.Ундрам БТСУХ-ны ажилтай танилцаж, үүрэг даалгавар өглөө |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |