Дархан-Уул аймгийн ЗДТГ, Дархан сумын ЗДТГ, Төрийн үйлчилгээний цахим төв, Цагдаагийн газар хамтран өнөөдөр “DIGITAL NATION” сургалтыг зохион байгуулж байна. Энэхүү сургалт нь байгууллагуудын мэдээллийн технологийн мэргэжилтнүүд, мэдээлэл зүйн багш нарт зориулсан бөгөөд Дархан, Сэлэнгэ, Төв аймгийн нийт 220 гаруй оролцогч хамрагдаж байна. Сургалтын гол зорилго нь хиймэл оюун ухаан, мэдээллийн технологийн хурдацтай хөгжилтэй зэрэгцэн нэмэгдэж буй цахим орчны эрсдэлийг бууруулах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, мэргэжилтнүүдийн чадавхыг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа юм.
Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлого, “Цахим үндэстэн” хөтөлбөртэй уялдуулан Дархан-Уул аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн газар хамтран “Дарханчууд залилуулахгүй” аяныг зарлаж, сургалтыг тус аяны хүрээнд дэмжин хэрэгжүүлж байна. Мөн аймгийн ИТХ, хурлын Цахим бодлогын хорооны гишүүн төлөөлөгчид сургалтад оролцож, бодлого боловсруулах болон шийдвэр гаргах түвшинд мэдээлэл солилцож байна. Сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухаан (ХОУ) болон мэдээллийн технологи хурдацтай хөгжиж, хүн төрөлхтний амьдралын бүх салбарт нэвтэрч байгаа ч мэдээлэл цуглуулах, боловсруулах, шийдвэр гаргах процессыг автоматжуулахын зэрэгцээ шинэ эрсдэл дагуулж буйг мэргэжилтнүүд онцолж байна.
Хиймэл оюун ухаанд суурилсан ChatGPT, Gemini, Claude зэрэг хэлний загварууд нь хүний оролцоогүйгээр томоохон хэмжээний мэдээллийг задлан шинжлэх, бичвэр үүсгэх боломжтой болсон нь мэдээллийн үнэн бодит байдал, хүний сэтгэхүйд үзүүлэх нөлөө, “deepfake” технологийн хуурамч мэдээлэл түгээх эрсдлийг нэмэгдүүлжээ. Монгол Улсад кибер халдлагын тоо 2024 онд өмнөх оныхоос 40 хувиар өссөн бөгөөд үүний ихэнх нь төрийн болон санхүүгийн байгууллагад чиглэсэн байна. Дархан-Уул аймагт л гэхэд 2025 оны байдлаар цахим орчинд үйлдэгдсэн 200 гаруй гэмт хэрэг бүртгэгдсэн нь анхаарал татаж байгаа юм.
Хиймэл оюун ухаан болон кибер аюулгүй байдлын талаарх хууль, журам, стандартыг боловсронгуй болгох, Мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр мэргэшсэн инженер, шинжээчдийг бэлтгэх, Иргэдийн кибер соёл, цахим аюулгүй байдлын мэдлэгийг дээшлүүлэх сургалт, мэдээлэл сурталчилгааг тогтмол зохион байгуулах шаардлагатай байгааг мэргэжилтнүүд онцолж байна.
Энэхүү сургалт нь зөвхөн мэдээллийн технологийн салбарынхан төдийгүй, бодлого тодорхойлогч, шийдвэр гаргагчид, багш сурган хүмүүжүүлэгчдийг хамруулснаараа илүү өргөн хүрээг хамарч, цахим шилжилтийн эрсдэлийг даван туулах чадамжийг нэмэгдүүлнэ хэмээн зохион байгуулагчид үзжээ. Кибер аюулгүй байдал бол зөвхөн мэргэжилтнүүдийн биш, бүх нийтийн оролцоотой хамгаалалт гэдгийг сургалтад оролцогсод ярьж байна.
| Төвийн бүсийн “DIGITAL NATION” сургалт эхэллээ |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |