Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суух Консул, Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн Ц.Жадамбаа, Дэлхийн хотуудын аялал жуулчлалыг дэмжих байгууллага (Tourism Promotion Organization for Global Cities, TPO)-ын ерөнхий нарийн бичгийн дарга Канг Да Ын-г хүлээн авч уулзлаа. Канг Да Ынд хандан ирэх 2025 оны аравдугаар сарын 27-29 ний өдрүүдэд Пусан хотод зохион байгуулагдах дэлхийн хотуудын аялал жуулчлалын анхдугаар дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол Улсын аялал жуулчлалын салбарын аж ахуйн нэгж, байгууллагуудыг сурталчлан таниулах зорилгоор аялал жуулчлалын салбарын хөрөнгө оруулалтын уулзалтыг хөтөлбөрт нэмэлтээр тусган зохион байгуулах санал дэвшүүлэв.
“TPO”гийн Канг Да Ын-ий зүгээс гаргасан дээрх санаачилга нь тус арга хэмжээний зорилго болон агуулгатай бүрэн нийцэж байгааг онцлоод, уг ажлыг бүх талаар дэмжих боломжтойгоо илэрхийлэв. Үүний дагуу талууд харилцан тохиролцож 2025 оны аравдугаар сарын 28-нд Монгол Улсын аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулалт хийх сонирхолтой талуудыг оролцуулсан уулзалт, танилцуулгыг зохион байгуулахаар тохиролцов.
“TPO” нь 2002 онд байгуулагдсан олон улсын байгууллага бөгөөд өдгөө 17 улсын 131 хотыг гишүүнчлэлдээ нэгтгэн үйл ажиллагаа явуулж байна. Байгууллагын үндсэн зорилго нь гишүүн хотуудын аялал жуулчлалыг дэмжих, сурталчлах, туршлага солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэдэг юм. Монгол Улсаас одоогоор Улаанбаатар хот, Дорноговь болон Увс аймгууд тус байгууллагад гишүүнээр элсээд байгаа бөгөөд цаашид бусад аймаг, хотыг гишүүнчлэлд элсүүлэх ажлыг Пусан дахь Консулын газраас дэмжиж ажиллах хүсэлтийг төлөөлөгч уулзалтын үеэр илэрхийллээ.
| Аялал жуулчлалын хөрөнгө,оруулалтын уулзалт Пусан хотод боллоо |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |