Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор амжилттай зохион байгуулагдсан 21 аймгийн аварга шалгаруулах тэмцээний дээд шатанд амжилттай оролцсон нийт баг тамирчид, дасгалжуулагчид, зохион байгуулагч та бүхэндээ Монголын Хөлбөмбөгийн Холбооны нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун баяр хүргэе.
Энэхүү тэмцээнд авхаалж самбаа, хурд хүч, ур чадвараа бүрэн дайчлан, спортын өндөр ёс зүй, эв нэгдэл, эрмэлзэл, өрсөлдөөнт тоглолтоороо хөлбөмбөг сонирхогч олон түмэнд урам зориг, бахархал бэлэглэсэн нийт оролцогчдод гүн талархал илэрхийлье.
2025 оны 21 аймгийн аварга шалгаруулах тэмцээний дээд шатанд тэргүүн байр эзэлж, алтан медаль хүртсэн С.Жаргалсайхан, Б.Билгүүн дасгалжуулагчтай Дархан-Уул аймгийн шигшээ багийн нийт тамирчиддаа халуун баяр хүргэе.
Мөнгөн медалийн эзэн болсон М.Сэргэлэн, А.Эрдэнэбаяр дасгалжуулагчтай Орхон аймгийн баг болон хүрэл медаль хүртсэн Х.Жанибек дасгалжуулагчтай Баян-Өлгий аймгийн шигшээ багийн хамт олонд талархал илэрхийлж, ирээдүйн тэмцээн уралдаанд нь улам их амжилт хүсэн ерөөе.
Энэхүү тэмцээнийг орон нутагтаа дахин хүлээн авч, амжилттай зохион байгуулж, нэгдүгээр шатанд аваргаар шалгарсан Л.Энхболд дасгалжуулагчтай Хөвсгөл аймгийн шигшээ багийн нийт тамирчид, хамт олонд онцгойлон талархал илэрхийлэхийн ялдамд хөлбөмбөгийн спортоор дамжуулан хэрэгжүүлэх цаашдын үйл хэрэгт нь өндөр амжилт хүсэн ерөөе.
Монголын хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Цогт-Очирын АНАНДБАЗАР
| Монголын хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Ц.Анандбазар мэндчилгээ дэвшүүлэв |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |