“ЮНЕСКО”-гийн “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” 2003 оны конвенцод Монгол Улс 2005 онд нэгдэж орсны 20 жилийн ойн хүрээн тохиож байна. Тус ойн хүрээнд Монгол Улсын соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, угсаатны бүлгийн онцлогийг таниулан сурталчлах зорилго бүхий “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг Налайх дүүрэг, Тайж хайрхан уулын бэлд ёслол төгөлдөр өчигдөр нээсэн. Өнөөдөр тус фестиваль хоёр өдрөө үргэлжлүүлнэ.
.jpg)
Өчигдөр “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг нээж Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам нар үг хэлсэн. Шадар сайд С.Амарсайхан хэлэхдээ "Монгол Улс ЮНЕСКО-д бүртгүүлсэн соёлын биет болон биет бус өвийн тоогоороо дэлхийд дээгүүрт бичигддэг. Тиймээс бид эдгээр өвийг хамгаалахын сацуу үнэ цэнийг нь өсгөж, дэлхийд таниулах шинэ шатанд гаргахыг зорьж байна.
.jpg)
Нүүдэлчдийн үр сад болсон бид бүхэн өв соёлоо сурталчлан таниулах, өвлөн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх, үнэн зөвөөр баримтжуулах үүрэгтэй. Учир нь өнөөдрийн бидний өв соёл бол зөвхөн өнгөрсөн түүх биш ирээдүйн үндэсний дархлаа, тусгаар тогтнолын баталгаа юм. Энэ бол зүгээр нэг наадам бус, үндэсний үнэ цэн, дэлхийн өв соёлыг нэгэн дор таниулах соёлын дипломат ажиллагаа юм. Монгол Улс дэлхийн нүүдэлчдийн оюун санааны төв, өвийн хамгаалагч, ирээдүйн өвлүүлэгч байх учиртай." хэмээв.
Харин Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам хэлсэн үгэндээ "Бидний өвөг дээдсийн үүсгэн хөгжүүлж ирсэн, нүүдэл дагасан уламжлалт мэдлэг, арга ухааны үнэ цэнэт байдал, нийгмийн ач холбогдлыг дэлхий нийт чухалчлан харуулах ёстой. Үүний тод томруун нэг илрэл бол 2024 оны арвандугаар сард Монгол нүүдлийн зан үйл өвийг “ЮНЕСКО”-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэсэн явдал юм. Энэ бол та бидний өвөг дээдэс, өрлөг түүх, өв уламжлал, үнэт зүйлсээрээ бахархах учир шалтгааны нэгэн тод баримт нотолгоо билээ.
.jpg)
Миний бие Соёлын биет бус өвийг хувь хүн, бүлэг, хамт олныг сайн сайханд хөтлөх шавхагдашгүй баялаг, соёл агуулсан эрчим хүчний нөөц гэж боддог. Энэ нөөцийн ундрага нь уламжлалт мэдлэг, арга ухааныг үеэс үед оюун санаандаа тээж ирсэн өвлөн уламжлагчид бөгөөд тэдний хичээл зүтгэл, хөлс хүч, амжилт бүтээл нь соёлын биет бус өвийг амьд орших амин чухал үндэс юм. Тийм учраас энэхүү фестивалийн гол дүр, амьд эрдэнэс болсон өвлөн уламжлагчиддаа гүн талархал илэрхийлж, сайн сайхныг хүсэж байна." гэлээ.
| “НҮҮДЭЛЧИН” соёлын фестиваль хоёр дахь өдрөө үргэлжилнэ |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |