Монгол Улсын Их хурлын дарга Д.Амарбаясгалангийн ивээл дор баруун бүсэд зохион байгуулагдсан дугуйн 26 дахь удаагийн “Tour of Mongolia 2025” Монголын олон өдрийн уралдаан өндөрлөв. Баруун бүсийн аймгуудаар зургаан өдөр нийт 603 км замыг туулж уралдахад “Catco racing team” багийн тамирчин ОУХМ Батмөнхийн Марал-Эрдэнэ түрүүлж, дөрөв дэх түрүүгээ хүртлээ.
“Tour of Mongolia” нь Монголын олон өдрийн уралдаан нэртэйгээр анх 1965 онд болоход ОУХМ Я.Баатар түрүүлж байсан бөгөөд түүнээс хойш 25 удаа болоход ОУХМ Ш.Жамбал, СМ Г.Ганболд, МУГТ Ж.Өлзий-Орших, ОУХМ Б.Марал-Эрдэнэ нар гурван удаа түрүүлээд байсан юм.
ОУХМ Б.Марал-Эрдэнэ өнөөдөр Завхан аймгийн төв Улиастай хотод болсон “Tour of Mongolia 2025” олон өдрийн уралдааны сүүлийн гараанд амжилттай өрсөлдөж тэргүүлэгчийн “Шар цамц”-аа хадгалснаар энэхүү нэр хүндтэй уралдаанд дөрөв дэх удаагаа түрүүлж, Монголын дугуйн спортын нэгэн шинэ түүхийг бичлээ.

| Б.Марал-Эрдэнэ “TOUR OF MONGOLIA” олон өдрийн уралдаанд түрүүлэв |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |