Монголын үндэсний бөхийн холбооны Япон Улс дахь салбар холбоо байгуулагдлаа. Энэхүү холбоо нь хилийн чанад дахь дөрөв дэх холбоо болж байна. Үүнээс өмнө Европ, Австрали тивд болон Өмнөд Солонгос Улсад ажиллаж амьдарч байгаа бөхийн зүтгэлтэн, бөхчүүд, иргэдийн оролцоотой салбар холбоо байгуулагдаж байв.
Эдгээр салбар хороод нь Монгол үндэсний бөхөө гадаад улс оронд түгээн дэлгэрүүлэх, хүүхэд залуучууд нь үндэсний бөхөөрөө дамжуулан Монгол хэл, зан заншил, өв соёлоосоо алсрахгүй байх хэтийн зорилгыг хэрэгжүүлж ажиллахаар байгуулагдан ажиллаж байгаа билээ.
МҮБХ-ны Япон Улс дахь салбар холбооны ТУЗ-ийн дарга, гүйцэтгэх захирал, нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүдээр Завхан аймгийн Дөрвөлжин сумын харьяат, аймгийн арслан П.Батмөнх, Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат Б.Түвшинбаатар, Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат, аймгийн арслан Б.Дамба, Японы мэргэжлийн сүмо бөхийн магишира Азүмарюү С.Тодбилэг, чөлөөт бөхийн спортын мастер С.Мөнхсүх, жүдо бөхийн ОУХМ С.Энхчимэг, сагсан бөмбөгийн спортын мастер С.Одгэрэл нар сонгогдон ажиллахаар боллоо.
| Үндэсний бөхийн салбар хороо Япон Улсад байгуулагдав |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |