Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг 21 аймгийн аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээний нээлтийн ёслолын ажиллагаа 2025 оны наймдугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Төв цэнгэлдэх хүрээлэнд амжилттай зохион байгуулагдлаа.
Энэ удаагийн тэмцээнд нийт 13 аймгийн баг, тамирчид оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөнө. Тэмцээний нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Азийн хөл бөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч А.Ганбаатар, Монголын хөл бөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч С.Жаргалсайхан, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга, тэмцээн зохион байгуулах комиссын дарга Ц.Гончиг, Хөвсгөл аймгийн хөл бөмбөгийн холбооны нарийн бичгийн дарга Л.Энхболд нарын хүндэт зочид төлөөлөгчид оролцлоо.
.jpg)
УИХ-ын гишүүн А.Ганбаатар тэмцээний нээлтийн ажиллагааг нээж үг хэлээд, тэмцээнд оролцож буй нийт баг, тамирчдад амжилт хүсэж, хөл бөмбөгийн спортыг бүс нутгийн хөгжилтэй уялдуулан дэмжихийн чухлыг онцоллоо. Мөн энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн илгээлтийг хөтлөгч олон нийтэд уншиж танилцуулсан нь ёслолын арга хэмжээнд онцгой утга, ач холбогдол нэмэв.
Орон нутагтаа олон жил хөл бөмбөгийн спортоор тууштай хичээллэн амжилт гаргаж, үндэсний хэмжээнд үнэлэгдсэн Хөвсгөл аймгийн шигшээ багийн тамирчид болох Одсүрэнгийн Хатанзориг, Бямбасүрэнгийн Саруулхангай, Даваасамбуугийн Баасанхүү нарыг тус аймгийн ИТХ-ын нэрэмжит“Хөвсгөл Од”шагналаар шагнаж урамшууллаа.
Мөн Хөвсгөл нутгийн хөл бөмбөгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад тамирчин С.Баянмөнх болон "Нутгийн аваргууд" спортын сургуулийн багш, шигшээ багийн тамирчин Ц.Ням-Очир нарыг Хөвсгөл аймгийн “Тэргүүний ажилтан” цол, тэмдгээр шагналаа.
Үүнээс гадна Монголын хөл бөмбөгийн холбооноос энэхүү тэмцээнийг хамтран зохион байгуулж буй Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир, спортын газар, Боловсролын газарт талархлын бичиг гардуулав. Орон нутгийн багуудын ур чадвар, эв нэгдлийг илтгэх энэхүү тэмцээн Мөрөн хотын Төв цэнгэлдэх хүрээлэнд амжилттай эхэллээ. Спортын өрсөлдөөн, нөхөрлөлийн уур амьсгал нэгэн зэрэг бүрдсэн тус арга хэмжээ нь хөдөө орон нутгийн залуусын авьяас чадварыг нээн таниулах, хөл бөмбөгийн спортыг хөгжүүлэхэд чухал түлхэц болж байна.
| Хөл бөмбөгийн 21 аймгийн аварга шалгаруулах тэмцээний нээлт болов |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |