Казахстан Улсын Шимкет хотод буудлага спортын насанд хүрэгчид, өсвөр үе, залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 15-30-ны өдрүүдэд болно. Тус Азийн аваргад манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Ганхуяг, Д.Оюун, дасгалжуулагч Ц.Мөнхзул, Э.Юмжирмаа, Г.Ганхуяг, О.Төгөлдөр нарын удирдлага дор гурван насны ангилалд нийт 25 тамирчин оролцох гэж байна.
Насанд хүрэгчдийн ангилалд 13 тамирчин цэц мэргээ сорих ба урт бууны дасгалд Н.Баяраа, Э.Сайнхүү, Б.Эрхэмбаяр, Г.Нандинзаяа, О.Есүгэн, Т.Золжаргал, Т.Гантуул, Т.Баярмаа, А.Буяндэлгэр нар өрсөлдөнө. Харин гар бууны дасгалд Э.Даваахүү, Ш.Буянзаяа, Э.Бадамгарав, Т.Баярцэцэг нар оролцоно. Мөн өсвөр үеийн ангилалд 11, залуучуудад нэг тамирчин оролцох бөгөөд баг тамирчдын түрүүч өнөөдөр Казахстан Улсыг зорив.
Монголын буудлага спортын Ази тивийн анхны медалийг 1987 онд гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат сонгомол гар бууны 50 метрийн дасгалд (хүрэл медаль) хүртэж байв. Түүний хувьд Ази тивээс хүрэл медаль хүртсэнээр зуны олимпын наадамд буудлага спортын төрлөөр оролцох эрхийг албан ёсоор авсан анхны Монгол тамирчин болсон билээ. Харин буудлага спортын багийн төрөлд Ази тивийн анхны медалийг 1987 онд Л.Ундралбат, Т.Мягмаржав, Г.Баасанцэрэн нар хүртэж байсан бол Ази тивийн анхны алтан медальтан нь гавьяат тамирчин Д.Мөнхбаяр (1991 он) юм.
| Буудлагын тамирчид Азийн аваргыг зорив |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |