Хорват Улсын Загреб хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 13-21-ний өдрүүдэд болно. Тус тэмцээнд оролцох Монгол Улсын шигшээ баг Төв аймаг дахь Л.Сандагдоржийн нэрэмжит Монголын хөл бөмбөгийн холбооны бэлтгэлийн төвд бэлтгэл сургуулилалтаа хангаж байна.
Биеийн тамир, спортын улсын хорооны Үндэсний шигшээ багийн хэлтсээс өчигдөр баг тамирчдын бэлтгэлийн явцтай танилцсан бөгөөд бэлтгэл сургуулилт төлөвлөгөөний дагуу өрнөж байгаатай танилцлаа.
Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Гомбодорж, С.Сүхбаатар тэргүүтэй зургаан дасгалжуулагчийн удирдлага дор “Загреб-2025” ДАШТ-д оролцох тамирчид болон бэлтгэл хангагчид тус төвд долоодугаар сарын 27-ноос наймдугаар сарын 14-ний хооронд бэлтгэлээ хийж, өчигдөр бууж байна. Улаанбаатар хотод үргэлжлүүлэн хяналтын барилдаан болон сэргэлтийн бэлтгэлээ хийх аж.
Чөлөөт бөхийн баг тамирчид ДАШТ-ээс нийт 85 медаль хүртсэн бол анхны медальтан нь Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Ж.Мөнхбат (Шинэ Дели-1967 онд хүрэл) юм. Харин отгон медальтан нь С.Цэрэнчимэд мөнгө, Ц.Цогбадрах хүрэл медаль хүртэж байв.
ДАШТ-нд дараах тамирчид эх орноо төлөөлөн оролцоно:
Эрэгтэй:
57 кг Б.Мөнх-эрдэнэ
61 кг Т.Түвшинтулга
65 кг Б.Гантулга
70 кг Т.Тулга
74 кг Э.Төгсжаргал
79 кг О.Сүлдхүү
86 кг Н.Батбилгүүн
92 кг Т.Дэмчигдорж
97 кг Г.Ганхуяг
125 кг М.Лхагвагэрэл
Эмэгтэй:
50 кг Б.Мөнхнар
53 кг Ц.Намуунцэцэг
55 кг Б.Хулан
57 кг Х.Болортуяа
59 кг Т.Алтжин
62 кг П.Орхон
65 кг Т.Энхжин
68 кг Э.Дэлгэрмаа
72 кг З.Болортунгалаг
76кг Э.Даваанасан.
| Чөлөөтийнхөн дэлхийн аваргын бэлтгэлээ Төв аймагт хангаад ирлээ |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |