Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхим наймдугаар сарын 13-26-ны өдрүүдэд “Монголын хүүхэлдэйн уран бүтээлчдийн анхдугаар нэгдсэн үзэсгэлэн” дэлгэгдэж байна. Хүн төрөлхтөн 40 мянган жилийн туршид хүүхэлдэйгээр “тоглосоор” байгаа аж. Хүүхэлдэй хэмээх хүн, амьтны дүрсийг шингээсэн урлагийн бүтээл нь хуучин чулуун зэвсгийн үеэс онго шүтээний буюу энэ ертөнцийг далд ертөнцтэй холбох зориулалтаар хэрэглэгдэн ирснээс өдийг хүртэл ардын уламжлал, соёлыг хойч үедээ дамжуулах, түүх соёлын илэрхийлэл болох, хүүхэд бага наснаас орчин тойрны юмс үзэгдлийг танин мэдэх, хүн хоорондын харилцаа холбооны гэх мэт үүргүүдийг гүйцэтгэсээр иржээ.
“Монголын хүүхэлдэйн уран бүтээлчдийн анхдугаар нэгдсэн үзэсгэлэн” нь 1976 оноос мэргэжлийн урлагийн түвшинд хөгжиж ирсэн төрөл бүрийн хүүхэлдэйн уран бүтээлүүдийг нэгтгэж буйгаараа онцлогтой юм. Уран бүтээлчийн (зохиогчийн), уран сайхны гар хийцийн, загварын болон театр, анимейшн, киноны гэх мэт зориулалттай олон төрөл жанраар модон сийлбэр, ноос ноолуур, арьсан эдлэл, цаасан шуумал, гуулин суурьт 3D, механик хөдөлгөөнт гэх мэтчилэн өргөн техник технологийн дагуу бүтсэн хүүхэлдэйн бүтээлүүдийг үзэж сонирхох боломжтой.
Үзэсгэлэн бүх насны хүмүүст нээлттэй бөгөөд хүүхэлдэйн уран бүтээлээр дамжуулан өөрийн дотоод “би”-рүүгээ өнгийн харж, тайлагдашгүй нууц ертөнцөд морилон саатахыг урьж байна. Үзэсгэлэнгийн хүрээнд мөн нээлттэй хэлэлцүүлэг, насанд хүрэгчид болон хүүхдүүдэд зориулсан уран бүтээлчдийн мастер класс сургалтууд зохиогдож байна. Тус үзэсгэлэн үнэ төлбөргүй, нийтэд нээлттэй.
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
| Хүүхэлдэйн уран бүтээлчдийн анхдугаар нэгдсэн үзэсгэлэн нээлтээ хийлээ |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |