ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б. Баттүшиг өчигдөр Сингапур Улсад зохион байгуулагдсан усанд сэлэлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-д оролцсон тамирчдын төлөөлөл болон Румын Улсад наймдугаар сарын 19-24-ний өдрүүдэд болох залуучуудын ДАШТ-д оролцох залуу тамирчдыг “Олимпик хаус”-т хүлээн авч уулзан, спортын амжилт хүслээ.
Уулзалтад Монголын усан спорт сонирхогчдын холбоо /МУССХ/-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Р.Бадрах, дэд ерөнхийлөгч Ж.Энхтөр, ЕНБД С.Энхбаатар, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар болон эцэг эхийн төлөөлөл оролцов.
МУССХ-ны зүгээс “Хэдийгээр тогтмол бэлтгэл хангах нөхцөл бололцоо муу байгаа хэдий ч тамирчид маань хичээж, үр дүнд нь амжилт ахиж байна. Саяхан Сингапур Улсад зохиогдсон ДАШТ-нд манай гурван тамирчин “B” цагийн болзлыг хангаж оролцсоноос гадна 50 м болон 100 м -ийн араар даллах сэлэлтийн төрөлд Монгол Улсын рекорд, дээд амжилтыг шинэчлэн тогтоосон.” хэмээн мэдээлэл хийж, цаашид усан спортыг хөгжүүлэхэд хамтран ажиллах, шигшээ баг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсэв.
МҮОХ-ноос “Сингапур-2025” ДАШТ-д амжилттай оролцсон баг тамирчдад баяр хүргэж мөнгөн шагнал гардуулснаас гадна цаашид МҮОХ-ноос МУССХ-той нягт хамтран ажиллах болно гэдгээ илэрхийлээд залуучуудын ДАШТ, “Бахрейн-2025” Азийн залуучуудын наадамд оролцох баг тамирчдад хувцас хэрэглэл гардууллаа.
| Усанд сэлэлтийн баг тамирчдыг “Олимпик хаус”-т хүлээн авч уулзав |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |