Азийн хөл бөмбөгийн холбооны “Challenge League 2025-2026” тэмцээний Зүүн бүсийн урьдчилсан шатны халуухан тулаан өчигдөр 16:00 цагт Монголын хөл бөмбөгийн холбооны Цэнгэлдэх хүрээлэнд амжилттай болж өндөрлөлөө. Монголын дээд лигийн аварга, Монгол Улсаа төлөөлөн энэхүү тэмцээнд оролцсон “СП Фалконс” баг Тайванийн хөл бөмбөгийн хүчирхэг “Тайчунг Футуро” клубийг 3:1-ийн харьцаагаар итгэл төгс буулган авлаа.
Ийнхүү “СП Фалконс” баг ирэх аравдугаар сард болох “Challenge League 2025-2026” тэмцээний хэсгийн шатанд оролцох эрхээ өвөртөллөө. Энэхүү ялалт зөвхөн “СП Фалконс” багийн ялалт төдийгүй Монголын хөл бөмбөгийн нэр төр, түүхийн шинэ хуудас болон тодоор бичигдэн үлдэж байна.

Энэ түүхэн тоглолтын баатар бол Узбекистаны довтлогч Риза Айвазов байлаа. Тэрбээр хоёр гоол оруулж, тоглолтыг илүү сонирхолтой болгож, шийдвэрлэх үүргийг нэр төртэй гүйцэтгэлээ. Ийнхүү "СП Фалконс" багийн эв нэгдэл, зөв стратегийн үр дүнд энэ гайхамшиг биеллээ оллоо.
Монголын хөл бөмбөгийн холбооны Цэнгэлдэх хүрээлэнд хүрэлцэн ирж эзэн багаа дэмжсэн хөл бөмбөгийн хорхойтнууд, дасгалжуулагч, шүүгч, тамирчид, хөгжөөн дэмжигчдийнхээ сэтгэлийн халуун дулаан дэмжлэгт талархал илэрхийлж байна. Хөгжөөн дэмжигчдийн зүрх сэтгэлийн хүч энэхүү түүхэн ялалтын нэгэн чухал хөдөлгүүр байлаа.
Эх орондоо Азийн хөл бөмбөгийн холбооны “Challenge League 2025-2026” тэмцээний урьдчилсан шатны тоглолтыг амжилттай зохион байгуулж, арын албанд сэтгэл зүрхээ зориулан ажилласан зохион байгуулалтын баг, стратеги боловсруулагчид, багийн бүх гишүүдийн нэмэр их байлаа.
| Хөл бөмбөгийн “СП Фалконс” баг түүхэн ялалт байгуулав |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |