Монгол Улсын Ерөнхийлөгч, зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн ивээл дор 2025 оныг “Ахлах офицер”-ын жил болгон тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ хүрээнд зохион байгуулж байгаа Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлах офицер бүрэлдэхүүний спортын олон төрөлт тэмцээний нээлтийн ажиллагаа өчигдөр ОБЕГ-ын харьяа "Аврагч" биеийн тамир техник-спортын хорооны зааланд боллоо.
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нээж хэлсэн үгэндээ “Энэ он бол ахлах офицеруудын удирдан зохион байгуулах чадвар, сахилга бат, ёс зүй, мэдлэг, ур чадварыг шинэ түвшинд гаргаж, алба хаагч бүрийн үлгэр дууриалал, манлайллыг бэхжүүлэх онцгой жил юм.
.jpg)
Ахлах офицер бүрэлдэхүүүний дунд анх удаа зохион байгуулж байгаа спортын арга хэмжээ нь алба хаагчдын бэлтгэлжилт, хамтын ажиллагаа, эв нэгдлийн илэрхийлэл билээ. Гаргасан амжилт, туулсан сорилт бүр нь байгууллагынхаа нэр төр, Монгол цэргийн сүр хүчийг илтгэнэ гэдэгт итгэлтэй байна" гэлээ.
Тэмцээнд БХЯ, ЗХЖШ, ХХЕГ, ОБЕГ, ШШГЕГ, ЦЕГ, ТЕГ, ШШЕГ, Дотоодын цэргийн штаб, Төрийн тусгай хамгаалалтын газар, ДХИС-ийн 11 багийн 140 гаруй тамирчин оролцож байна. Баг тамирчид боулинг, дартс, буудлага, биллиард гэсэн дөрвөн төрлөөр энэ сарын 15-ны өдрийг хүртэл өрсөлдөж, аваргуудаа шалгаруулна.
| Хууль сахиулах байгууллагын спортын олон төрөлт тэмцээний нээлт болов |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |