Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газраас энэ оны долдугаар сарын 12-ны өдөр Өмнөд бүсийн хэмжээнд зохион байгуулагдсан “Монголоороо гоёцгооё” наадмыг амжилттай зохион байгуулсан ажлын хэсгийн гишүүдийг хүлээн авч, хүрэлцэн ирсэн төлөөллүүдэд “Талархал”-ыг наймдугаар сарын 8-ны өдөр гардуулаг өгсөн байна.
Энэхүү арга хэмжээ нь Монгол Улс, БНСУ хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойд зориулан, БНСУ-д оршин суугаа Монгол иргэдийн эв нэгдлийг бэхжүүлэх, эх орны түүх, соёл, уламжлалыг түгээн дэлгэрүүлэх зорилготой зохион байгуулагджэ. Уг арга хэмжээнд БНСУ-ын Өмнөд бүс нутгийн муж хотуудаас 3000 орчим иргэн хүрэлцэн ирж оролцсон бөгөөд үндэсний бөхийн барилдаан, сурын харваа, шагайн харваа, хүүхдийн наадам, урлагийн тоглолт зэрэг арга хэмжээг зохион байгуулсан байна.
Консулын газар болон ажлын хэсгийн гишүүд олон сарын туршид зохион байгуулалтын бүх шатны ажлыг төлөвлөж, ивээн тэтгэгч байгууллага, уран бүтээлчид, сайн дурынхан, орон нутгийн байгууллагуудтай хамтран ажилласны үр дүнд арга хэмжээг амжилттай зохион байгуулжээ.
Цаашид Консулын тойрог дахь Төрийн бус байгууллага, холбоод, иргэдтэйгээ Консулын газар тогтмол хамтран ажиллаж, эх орноосоо хол оршин суугаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэх, хувь хүний хөгжлийг дэмжих чиглэлийн олон ажлыг хамтран хийхээр санал солилцлоо.
| “Монголоороо гоёцгооё” наадмыг зохион байгуулагчдад “Талархал” гардуулжээ |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |