Монголын үндэсний олимпын хорооны, Тамирчдын комисс Бахрейн Улсад болох Азийн залуучуудын наадмыг угтан тус наадамд оролцох залуу тамирчдыг англи хэлний вакум зуны зусланд хамруулах гэж байна.
Олон улсын тэмцээн уралдаанд оролцох тамирчдын хувьд хэлний бэрхшээл нь тулгардаг гол асуудлуудын нэг. Тиймээс энэхүү хөтөлбөр нь тамирчдад англи хэл сурах хүсэл эрмэлзэл төрүүлэх, олон улсад өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх чадвар олгох, улмаар өөрсдийгөө хөгжүүлэх шинэ боломжуудыг нээх зорилготой юм.
Англи хэлний мэдлэг нь зөвхөн тэмцээн уралдаанд оролцоход төдийгүй, Олон улсын олимпын хороо (ОУОХ) болон Азийн олимпын зөвлөлөөс зарладаг төрөл бүрийн тэтгэлэг, сургалт, солилцооны хөтөлбөрүүдэд хамрагдахад зайлшгүй хэрэгтэй ур чадварын нэг юм.
Энэхүү зуны зуслан нь англи хэлний эрчимжүүлсэн сургалт, хувь хүний хөгжил, спортын болон соёлын арга хэмжээг хослуулсан цогц хөтөлбөр байх бөгөөд оролцогчид өдөр тутам англи хэлээр харилцах орчинд долоо хоног өнгөрүүлэх юм.
МҮОХ-ны Тамирчдын комиссын даргаар Монгол Улсын Гавьяат тамирчин Д.Отгондалай ажилладаг бөгөөд 2022 оноос хойш олон улсын төсөл, хөтөлбөрүүдэд амжилттай хамрагдаж, Монголын тамирчдын I, II форумыг зохион байгуулсан.
Мөн залуу тамирчдын дунд, өндөр зэрэглэлийн тамирчид болон спортын замналаа дуусган карьер шилжилт хийж буй тамирчидтай хамтран үе шаттай сургалтуудыг тогтмол зохион байгуулсаар ирсэн. Тамирчдын комисс нь өнөөг хүртэл спортын хамгаалал, карьер шилжилт, спортын сэтгэлзүй, олимпын боловсрол, манлайлал зэрэг сэдвээр Монгол Улсын 400 гаруй тамирчинд сургалт, зөвлөгөө өгсөн байна.
| Азийн залуучуудын наадамд өрсөлдөх тамирчдыг хэлний сургалтад хамруулна |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |