ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 70 КГ-Д Б.НЯМ-ЭРДЭНЭ, Д.ЕСҮЙ
Эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд 41 тамирчин барилдах юм. Манай улсаас өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт, 19 настай, “Женко” клуб, Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Батсуурийн Ням-Эрдэнэ, “Хүч” спорт хороо, Үндэсний шигшээ багийн гишүүн, 18 настай өсвөрийн тамирчин Дарханбатбаярын Есүй нар барилдана.

ОУХМ Б.Ням-Эрдэнэ “В” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Ливаны Aqulina CHAYEB-тай таарсан. Хэрэв түүнийг ялах юм бол гуравдугаар тойрогт, шөвгийн 16-д Өмнөд Солонгос, Итали, Австралийн тамирчдын хэн ялсантай барилдана.

Д.Есүй “D” хэсгийн нэгдүгээр тойрогт дэвжээний эзэн орон Унгарын шилдэг тамирчин, амаргүй өрсөлдөгч Szofi OZBAS-тай таарсан. Хэрэв түүнийг ялж чадах юм бол хоёрдугаар тойрогт Польшийн Katarzyna SOBIERAJSKA-тай барилдана.
| Монголын жүдогийн ирээдүй болсон охид Д.Есүй, Б.Ням-Эрдэнэ нар өнөөдөр барилдана |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |