ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 66 КГ-ЫН ЖИНД Ё.БАСХҮҮ, Б.ЭРХЭМБАЯР, Б.НАРМАНДАХ

Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд 50 тамирчин өрсөлдөнө. Манай улсын жүдочин, Ази тивийн аварга, ОУХМ Баттогтохын Эрхэмбаяр “А” хэсгийн нэгдүгээр тойрогт Литав Улсын 19 настай залуу тамирчин, Simas POLIKEVICIUS-тай таарлаа. Хэрэв түүнийг ялж чадах юм бол хоёрдугаар тойрогт Францын шилдэг тамирчин, Walide KHYAR-тай барилдана. Түүнийг ялж байж шөвгийн 16-д шалгарч, улмаар шөвгийн наймд барилдах боломж нээгдэнэ.

Дэлхийн аваргын хошой хүрэл медальт, Ази тивийн аварга, МУГТ Ёндонпэрэнлэйн Басхүү “С” хэсгийн нэгдүгээр тойрогт Эстон Улсын Viljar LIPARD-тай таарсан байгаа. Түүнийг ялах юм бол хоёрдугаар тойрогт Гүржийн Vazha MARGVELASHVILI-тай барилдана. Хэрэв Вазаг ялж чадвал шөвгийн 16-д барилдах эрхтэй болно.

АНЭУ-ын нэр дээр барилдаж буй ОУХМ Баянмөнхийн Нармандах “В” хэсгийн нэгдүгээр тойрогт Сенегал Улсын Mouhamedou MBOUP-той барилдана. Хэрэв түүнийг ялж чадах юм бол хоёрдугаар тойрогт Франц Улсын Daikii BOUBA-тай барилдана.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 52 КГ-ЫН ЖИНД Л.СОСОРБАРАМ, Б.ХОРЛООДОЙ

Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд 35 тамирчин барилдана. Энэ жинд манай улсаас залуучуудын дэлхийн аварга, ОУХМ Лхагвасүрэнгийн Сосорбарам нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт АНЭУ-ын нэр дээр барилдаж буй Ази тивийн аварга, ОУХМ Бишрэлтийн Хорлоодойтой таарсан. Хэрэв Б.Хорлоодойг ялж чадвал шөвгийн 16-д Унгар, Нидерланд, Испанийн бөхчүүдийн хэн ялсантай барилдана.

| ЖҮДО БӨХИЙН ДЭЛХИЙН АВАРГЫН ХОЁР ДАХЬ ӨДӨР БАРИЛДАХ БӨХЧҮҮД |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |