-Удахгүй эхлэх 2025 оны УАШТ-д нь амжилт хүсье.
-Баярлалаа.

-Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг О.Ууганцэцэг гэдэг. Спорт авиралтын тамирчин.
-Спорт авиралтын спортоор хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?
-2013 оноос хойш спорт авиралтаар хичээллэж байна.
-Спортын ямар зэрэг цолтой, аль клубийн тамирчин бэ?
- “Саммит” клубийн тамирчин. Спортын дэд мастер цолтой.
.jpg)
-Яагаад спорт авиралтын спортыг сонгон хичээллэх болов?
-Анх МУБИС-ийн Аялал жуулчлалын ангийн оюутан болсон жил манай хичээлийн хөтөлбөрт ханан хаданд авиралтын хичээл орсон байлаа. Тухайн үед энэ спорт маш их таалагдаад тэр үеэс хойш тасралтгүй хичээллэж байгаа.
-Үүнээс өмнө ямар спортын төрлөөр хичээллэдэг байв?
-Үүнээс өмнө бага ангид байхдаа хөнгөн атлетикийн спортоор хичээллэдэг байсан.
.jpg)
-Спорт авиралт, мөсөн авиралт, ханан хадны төрлөөс өөр төрөл үү?
-Хоорондоо ялгаатай. Мөсөнд авиралтын төрөл нь зориулалтын мөсний гутал болон мөсний алх ашиглан авиралтаа хийдэг төрөл байгаа юм.
-Спорт авиралтын өөр ямар , ямар төрлүүд байдаг вэ?
-Спорт авиралт нь дотроо хурд, техник, боулдеринг гэсэн гурван төрөлтэй.

-Спорт авиралтын төрлөөр өөрийн гаргаж байсан амжилтууддаа сонирхуулахгүй юу?
-Миний хувьд спорт авиралт болон мөсөнд авиралтын төрлүүдэд УАШТ-ээс 11 алтан медаль хүртэж байсан. Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээний таван алтан медальтай. 2024 оны УАШТ-ээс нэг алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн.
.jpg)
-Мөсөн авиралт Монгол Улсын хувьд улирлын чанартай спорт. Зун болон дулааны улиралд байгалийн хад, хүйтний улиралд заалны хананд бэлтгэл сургуулилалтаа хийдэг үү?
-Тийм ээ, мөсөнд авиралтын хувьд манай тамирчид өвөл болохоор мөсөн хана хийж түүн дээрээ бэлтгэлээ хийдэг. Дулааны улиралд “Dry-tooling” хийх боломжтой. Мөн байгалийн хад болон заалны ханан хадандаа авирдаг.
.jpg)
-Монголд зориултын бэлтгэл, сургуулилалт хийх стандарт хангасан ханатай хэр олон клуб байдаг вэ?
-Одоогоор Улаанбаатар хотод “Climb partner” авиралтын хана болон МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн хананд авиралтын бэлтгэл сургуулилалт тогтмол хийгддэг.
-Энэ спортоор хичээллэхэд зориг, тэвчээр хурд, хүч, техникээс гадна өөр илүү ямар чухал зүйлийг тамирчнаас шаарддаг бэ?
-Мэдээж тамирчнаас тэсвэр тэвчээр, техник шаарддаг. Үүнээс гадна айдсаа даван туулах, төлөвлөх, өөрийгөө ялан дийлэх гэх мэт маш олон зүйлийг шаарддаг.
-Анх энэ спортоор хичээллэж байх үед чинь өндрөөс айх мэдрэмж, төрж байсан уу?
-Спорт авиралтын спортоор хичээллэхээс өмнө би өндрөөс айдаг байсан. Харин спорт авиралтаар хичээллэж эхэлснээс хойш өдрийн айдас байхгүй болсон.
-Ер нь өөрийгөө, сэтгэл зүйгээ ялан дийлэх экстрим спортын төрлүүдийг өөрөө сонирхдог уу?
-Экстрим спортын өөр төрлүүдээр хичээллэж суралцахыг маш их хүсдэг. Экстрим спортын төрлүүдээр мэргэшсэн гадны тамирчдыг харж бас бахархдаг. Ийм хүмүүсээс маш их урам зориг авдаг.
-2025 оны зорилго, цаашдын хүсэл мөрөөдөл юу байна вэ?
-2025 ондоо төлөвлөсөн тэмцээнүүддээ амжилттай оролцох зорилготой бэлтгэл сургуулилтаа хийж байгаа. Цаашид олимпын төрөлд орсон спорт авиралтын спортынхоо хөгжилд хувь нэмрээ оруулна. Мөн олон шилдэг тамирчин бэлтгэн гаргахад өөрийн чадах бүхнээрээ тус нэмэр болох зорилготой байгаа.
| О.УУГАНЦЭЦЭГ: Спорт авиралтаар хичээллэж эхэлснээс хойш өндрийн айдас байхгүй болсон |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |