Тайланд Улсын Хатяа хотод сарын 6-11-ны өдрүүдэд зохиогдсон олон улсын өсвөрийн теннисчдийн аварга шалгаруулах тэмцээн болжээ. Тус тэмцээнд А.Тулга найман насны хөвгүүдийн ганцаарчилсан болон хос төрөлд түрүүлж хос алтан медалийн эзэн болсон байна. Мөн 18 насны хөвгүүдийн ганцаарчилсан төрөлд Э.Билгүүн гуравдугаар байр, Ө.Золбадар аваргын алтан медалийн эзэн болжээ.
Харин 10 насны хөвгүүдийн хос төрөлд Б.Ананд, Ч.Мандахнар нар Солонгос Улсыг төлөөлөн оролцож буй тэмцээний 1-р эрэмбэлэгдэж байсан хостой шөвгийн наймд учраа тааран гурван сет хүчтэй өрсөлдөж аргагүй туршлага дутан хожигдсон байна. Тус насанд Солонгос Улсын тамирчид аварга болжээ. Мөн манай өсвөрийн теннисчид Т.Ачлалтөгөлдөр, Т.Үлэмжтөгөлдөр, Г.Цэцэн, А.Түшиг нар эхний тойрогтоо хожил авсан боловч 2-р тойргууддаа ширүүн учраатай таарч медальт байрт шалгарч чадсангүй аж.
Үүнээс гадна Ч.Мартаа Непал Улсад зохиогдсон дэлхийн чансааны оноо цуглуулах “J-30” өсвөрийн теннисчдийн тэмцээнд амжилттай оролцож ганцаарчилсан болон хос төрөлд алтан медаль хүртэж, тус тэмцээний хамгийн өндөр оноог аван дэлхийн чансааны оноогоо ахиулсан байна.
Мөн А.Энхзаяа, А.Энэрэл нар Америкийн Нэгдсэн Улсын Флорида мужид зохиогдсон “Little Mo” олон улсын өвсөрийн теннисчдийн тэмцээнд амжилттай оролцжээ. А.Энэрэл охидын 10 насны ганцаарчилсан төрөлд 3-р байр, холимог хос төрөлд аварга болсон байна. Харин түүний эгч А.Энхзаяа охидын 12 насны хос төрөлд аварга болжээ. Тус тэмцээнд 60 орны 600 гаруй өсвөрийн теннисчин өрсөлдсөн байна. Ийнхүү манай өсвөрийн теннисчид 2024 оныг амжилтаар дүүрэн үдэж байна.
| А.Тулга Тайландын тэмцээнээс алтан медаль хүртжээ |
|
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |