-Кураш бөхийн “Мастерс” ангиллын дэлхийн аварга болсонд баяр хүргэе.
-Баярлалаа.

-Өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Намайг Сонинхүүгийн Орхонбаатар гэдэг. Сэлэнгэ аймаг Сант суманд төрж өссөн.
-Сэлэнгийн Зандан багшийн шавь уу?
-Сэлэнгийн Сантаас төрсөн самбын мастер Зандан багшийн отгон шавь нарын нэг. Багштайгаа олон тэмцээнд хамт явж байлаа.
-Хэдэн настай байх үедээ самбо жүдо, бөхөөр хичээллэж эхэлсэн бэ?
-1989 оны намар арваннэгдүгээр сард 12 настайдаа Зандан багшийнхаа шавь болж самбо, жүдо бөхөөр хичээллэж эхэлсэн. Манай эмээгийн аав, ах нар нь Хөвсгөл аймгийн Баянзүрх сумандаа барилддаг хүмүүс байсан гэдэг. Тийм болохоор удам дагаад барилдах авьяас байсан байх.
.jpg)
- Яагаад бусад спортоос илүүтэйгээр бөхийн спортыг сонирхон хичээллэх болов?
-1990 онд Булган аймагт болсон самбо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ зурагтаар гарч байсан юм. Тэр үед 57 кг-ын жинд дэлхийн хоёр аварга, алт медалийн төлөө хоорондоо өрсөлдсөн. Тэр бөхчүүд бол МУГТ, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга, МУГТ Г. Үүрцолмон ах нар байлаа. Тэдний барилдаж байхыг хараад биширсэн. Тэгээд самбо бөхөд улам илүү дуртай болсон доо. 1995 онд өсвөр үеийн УАШТ-ий самбо бөхийн төрөлд мөнгө, жүдо бөхийн төрөлд алтан медаль хүртсэн юм. Түүнээс хойш самбо, жүдо бөхөөр туушдаа сонгож хичээлсэн. Тэр цагаас хойш одоо хүртэл бөхийн олон төрлийн тэмцээнд ороод явж байна. Ажил амьдралын шаардлагаас болоод дунд нь 4-5 жил түр завсарлаж, барилдахгүй явсан үе бий.
.jpg)
-Ж.Мөнхбат аваргын “Их шавь” БТДС-ийг хэдэн онд төгссөн бэ?
- “Их Шавь” дээд сургуулийг 1999 онд самбо, жүдо бөхийн дасгалжуулагч, биеийн тамирын арга зүйч, багш мэргэжил эзэмшин төгссөн.
-Оюутан байх үедээ 48 кг-ын жинд барилддаг байсан санагдах юм. Түүний дараа 52, 57 кг-гээд жин өгсөөд явсан уу?
-Өсвөр үе, залуучуудын ангилалд 48 кг-ын жинд барилдаж байгаад 1996-2012 он хүртэл насанд хүрэгчдийн 52 кг-ын жинд барилдсан. Харин 57 кг-ын жинд хоёр удаа барилдсан. 2006 онд Узбекистаны Ташкент хотод болсон ДАШТ-ий байлдааны самбо бөхийн төрөлд алтан медаль, 2008 оны Монголын бүх ард түмний их наадмаас самбо бөхийн төрөлд хүрэл медаль хүртэж байсан.

-2006 онд байлдааны самбо бөхийн дэлхийн аварга болсон юм уу?
-Тийм ээ, миний үеэл дүү самбо бөхийн залуучуудын дэлхийн аварга, аймгийн арслан Б.Золбаяр асан байгаа юм. Бөх сонирхогчид сайн мэдэх байх. Дүү бид хоёр 2006 онд хоорондоо долоо хоногийн зайтай дэлхийн аваргууд болж байлаа.

-Жүдо, самбо бөхөөр хичээллэсэн үеэс хойших томоохон амжилтууддаа сонирхуулахгүй юу?
-Тамирчин байх хугацаандаа тив дэлхийн олон медаль хүртлээ. Самбо бөхийн ДАШТ-ний хүрэл, дэлхийн цомын хүрэл, байлдааны самбын ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл, жюү жицу бөхийн ахмадын ДАШТ-ний хүрэл, Ази тивийн олон медаль хүртсэн байгаа. Хамгийн сүүлд Японд аиьдарч байхдаа “Сомбат Wrestling”-ийн ахмадын Ази тивийн 2022, 2023 оны аварга болж байлаа. Сая кураш бөхийн ахмадын ДАШТ-ээс алт медаль хүртлээ.

–Одоо хаана ямар клуб дээр бэлтгэл сургуулилалтаа хийж байгаа вэ?
-Улсын шигшээ багийн тамирчин байх хугацаандаа “Хүй Мандал” клубт харьяалагдаж байсан. Одоо Сэлэнгэ аймгийн Биеийн тамир спортын газарт харьялагдаж, хувиараа бэлтгэл сургуулилалтаа хийгээд явж байна. 2026 онд өөрийн нэрэмжит тэмцээнээ хийх санаа бий. Миний дэлхийн аварга болсны 20 жилийн ой тохиож байгаа юм.
| Дэлхийн аварга С.ОРХОНБААТАР: Ерөнхийлөгч асан Х.Баттулга, МУГТ Г.Үүрцолмон ах нарын барилдаж байхыг хараад биширч байлаа |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |