Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хууль, Засгийн газрын 2022 оны “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэл, арга хэмжээ батлах тухай” 314 дүгээр тогтоолыг үндэслэн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас зарласан “Соёлын бүтээлч сар 2024” аяны хүрээнд биеийн тамир, спортын арга хэмжээг нэгдсэн агуулга, нэг өнгө төрхтэйгөөр зохион байгуулж байна.
Улс орон даяар өрнөж буй “Соёлын бүтээлч сар-2024” аян 11 дүгээр сарын 01-30-ны өдрүүдэд “Соёлын өв”, “Урлаг-уран бүтээл”, “Соён гэгээрэл”, “Спортын” чиглэлээр хүүхэд залуус, иргэдэд чиглэсэн олон талт үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Баянзүрх дүүргийн "Биеийн тамир, спортын бүтээлч сар-2024"-ийн нээлтийг 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 88-р сургуулийн спорт зааланд 12 хорооны 120 гаруй иргэнийг хамруулсан Иргэдийн спортын наадмын дүүргийн аварга шалгаруулах Сагсан бөмбөгийн арга хэмжээний үеэр зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээг нээж Баянзүрх дүүргийн биеийн тамир, спортын хорооны дарга Д.Отгонсүрэн үг хэллээ.
Арга хэмжээний нээлтийн үйл ажиллагааны үеэр ОУХМ Э.Оргилмаа дасгалжуулагчтай Баянзүрх дүүргийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ спортын гимнастикийн баг тамирчид үзүүлэх тоглолтоо сонирхууллаа. "Биеийн тамир, спортын бүтээлч сар-2024" арга хэмжээний нээлтийн хүрээнд хүрэлцэн ирсэн иргэдэд Баянзүрх дүүргийн Биеийн тамир, спортын хорооноос 2024 онд хийж, хэрэгжүүлж буй ажлаа танилцууллаа. Мөн арга хэмжээнд оролцож байгаа иргэдийн дунд “Хөгжөөнт бүжиг”-ийн тэмцээн зохион байгуулж, 1, 2, 3 байр эзэлсэн иргэдийг өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшууллаа.
| “Биеийн тамирч, спортын бүтээл сар-2024”-ийн нээлт боллоо |
|
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |