Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, спортын сэтгүүлч Жүгдэрийн Отгонцагаан 1962 оны арваннэгдүгээр сарын 4-ний энэ өдөр Улаанбаатар хотод мэндэлжээ. Тэрбээр хятад судлаач, спортын сэтгүүлч мэргэжилтэй. 1990 оноос “Монголын спорт” сонинд сэтгүүлч, МҮОХ-ны гадаад харилцааны референт, пресс-атташе, 2004 оноос МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашиж байсан.
Түүнийг спортын сэтгүүлчид “Олимпын Ото ах” хэмээн хүндэтгэн харьцдаг. Ж.Отгонцагаангүйгээр Монголын спортын сэтгүүлчдийн холбоо, МҮОХ-ны гадаад харилцаа, дотоодын үйл ажиллагааг төсөөлөх аргагүй юм. Тэрбээр олон түмнийг спортын мэдээ, мэдээллээр хангаж, монголын тамирчдыг спорт сонирхогчидтой холбох чухал гүүр нь болсон ачтан юм. Спортын залуу сэтгүүлчдэд зөв үлгэр дуурайлал болж, сэтгүүлчдийн ур чадварыг нэмэгдүүлэх үйлсэд чухал үүрэг гүйцэтгэсэн хүн.
Ж.Отгонцагаан 2012 онд Олон улсын олимпийн хороо, ОУОХ-ны Спорт ба хүрээлэн байгаа орчины комиссын гишүүнээр сонгогдож байв. Мөн Азийн Олимпын зөвлөлийн ерөнхийлөгчийн зөвлөх, Зүүн Азийн наадмын холбоо /ЕАGА/-гүйцэтгэх хорооны гишүүн болж байлаа. Ж.Отгонцагаан 1990 онд Монголын спортын сэтгүүлчдийн холбоог үүсгэн байгуулсан бөгөөд 1990 оноос генсек, 2005 оноос ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Азийн спортын сэтгүүлчдийн холбооны /ASPU/ гүйцэтгэх зөвлөлийн гишүүн болж байлаа.
| ЭНЭ ӨДӨР “ОЛИМПЫН ОТО” ХЭМЭЭХ СПОРТЫН СЭТГҮҮЛЧ Ж.ОТГОНЦАГААН МЭНДЭЛЖЭЭ |
|
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |