Биеийн тамир, спортын “Бүтээлч сар-2024” арга хэмжээний хүрээнд Монгол туургатан, үндэстэн, угсаатны шугаман бүжгийн их наадам Спортын төв ордны “А” зааланд болов. Анхдугаар тэмцээнд 33 багийн 20-85 насны 343 тамирчин дөрвөн насны ангилалд өрсөлсөн бөгөөд тэмцээний 46-64 насны ангилалд “Гоо даль-2” баг түрүүлж, “Эрчис”, “Сондор” баг удааллаа.
Харин дунд насны ангилалд “Гоёсог алхаа-2” баг алтан медаль хүртсэн бол “Мандала”, “Гоо даль-1” баг мөнгө, хүрэл медалийн тавцанд гарлаа. Тэгвэл 20-45 насны ангилалд “Хамтын хүч” баг түрүүлж, “Гоёмсог” баг дэд байрт орсон бол Монгол туургатан ангилалд Дорнод аймгийн “Гоо даль-1” баг түрүүлж, ОХУ-ын Буриад улсын “Звезда” баг дэд байрт шалгарлаа.
Шугаман бүжгийн их наадамд оролцогчдын хамгийн ахмад нь 85 настай бол хамгийн залуу нь 25 настай бүжигчин байв. Орон нутгаас 16 аймаг, хилийн чанадаас ОХУ-ын Буриад улсын баг тамирчид оролцсон ба ирэх жилээс хүрээгээ тэлж, ӨМӨЗО, Казахстан зэрэг орны баг тамирчид оролцохоо илэрхийлжээ. Манай улсад шугаман бүжгийн спорт 2017 оноос анхлан үүсгэн байгуулагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 8000 гаруй хүн тус спортоор хичээллэж байна.
| Шугаман бүжгийн их наадмын медальтнууд тодров |
|
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |